Page 4 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 4

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо








                                               НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ОРШИЛ


                                                  1.1  Сэдвийн үндэслэл

                           Дэлхийн  олон  орны  гахай,  шувууны  аж  ахуйд  микоплазмаар  үүсгэгддэг

                     халдварт өвчнүүд ихээр гардаг.
                           Сүүлийн  жилүүдэд  эрчимтэй  хөгжиж  буй  гахайн  аж  ахуйнуудад  гахайн

                     амьсгалын  замын  халдварт  болон  халдваргүй  өвчний  улмаас  хорогдох,  ашиг
                     шим нь буурах, өсөлт хөгжилт нь зогсох зэрэг эрсдэл их гарч байна. Гахайн аж

                     ахуй  ихээр  хөгжсөн  орнуудад  гахайн  амьсгалын  замын  хам  өвчнүүд  (Porcine

                     respiratory  disease  complex-PRDC)  болох  гахайн  амьсгалын  зам,  үржлийн
                     эрхтний  хам  шинж  өвчин  үүсгэгч  вирус  (Porcine  Reproductive  and  respiratory

                     syndrome-PRRSV),  гахайн  уушигны  энзоот  үрэвсэл,  гахайн  цирковирус  (PCV)-
                     ийн өвчлөлүүд ихээр тохиолддог байна [16].

                           Амьсгалын замын дээрхи халдварт өвчнүүдээс гахайн M. hyopneumoniae-
                     аар үүсгэгддэг гахайн уушигны энзоот үрэвсэлт өвчин тодорхой хувийг эзэлдэг

                     бөгөөд  уг  өвчин  гахайн  аж  ахуйд  гарснаар  гахайн  ашиг  шим  буурах  замаар

                     эдийн засгийн хохирол учруулдаг. Одоогоор гахайн уушигны энзоот үрэвсэл нь
                     гахайн аж ахуй эрхэлдэг бүх улс, орнуудад илэрсэн бөгөөд мах бэлтгэх газарт

                     явуулсан  гахайн  уушигны  энзоот  үрэвсэлт  өвчнийг  оношлох  ийлдэс  судлалын
                     шинжилгээгээр  эерэг  урвал  үзүүлсэн  ба  тус  өвчний  улмаас  уушигны  архаг

                     үрэвсэлтэй гахайн тоо их байжээ [15]. АНУ-д M. hyopneumoniae нянгийн халдвар
                     гарснаар жилд 375-400 сая долларын алдагдал амсдаг байна [4].

                           Гахайн  аж  ахуйнуудаас  2008-2009  онуудад  Улсын  мал  эмнэлэг  ариун

                     цэврийн  төв  лабораторид  онош  тодруулахаар  ирүүлсэн  130-аад  дээжинд
                     фермент холбох урвал тавихад 3-4 дээж микоплазмаар эерэг дүн үзүүлсэн нь

                     манай  орны  гахайн  аж  ахуйд  энэ  өвчний  тандалтыг  явуулж  оношийг

                     баталгаажуулах шаардлагатай байгааг харуулж байна.
                           Шувуунд өвчин үүсгэдэг бүх микоплазм дотроос Mycoplasma gallisepticum,

                     Mycoplasma  synoviae  хэвшлүүд  нь  хоруу  чанар  ихтэй  учир  шувууг  өвчлүүлэх
                     эрсдэл  өндөртэй  [5].  Эдгээр  үүсгэгчид  нь  шувууны  аж  ахуйд  өндөгний  болон





                                                                                                               4
   1   2   3   4   5   6   7   8   9