Page 5 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 5

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                     махны  гарцыг  бууруулж,  үхэл  хорогдлыг  нэмэгдүүлж,  хоол  тэжээлийн  үр

                     ашигтай байдлыг бууруулах замаар эдийн засагт хохирол учруулдаг.
                           M.  gallisepticum  нянгийн  халдвар  авсан  махны  үйлдвэрийн  тахианы  20-

                     30%-д  нь  амьдын  жингийн  алдагдал  үүсэх,  нийт  өвчилсөн  тахианы  5-10%  нь
                     үхэж хорогддогоос гадна махны 10-20%-ийг заазалдаг. Азарган болон өндөглөгч

                     тахиа өвчилсөн тохиолдолд үр хөврөлийн 5-10% нь үхэх, 10-20%-д нь өндөгний
                     гарц буурдаг тухай мэдээлсэн байдаг.

                           M.  synoviae  нянгийн  халдвар  авсан  тахианы  5-10%-д  нь  өндөгний  гарц

                     буурах, 5-7%-д нь бойжих чадвар алдагддаг ба дэгдээхийний 5-аас илүү хувь нь
                     үхдэг  байна  [25].  Өндөгний  гарц  мэдэгдэхүйц  буурах  явдал  нянгийн  халдвар

                     авснаас  4  долоо  хоногийн  дараагаас  ажиглагдаж,  өндөгний  тэжээллэг  чанар
                     буурна [7]. Өвчний үүсгэгч нь агаар дуслын замаар тархдаг тул халдвар гарсан

                     аж  ахуйн  тахиаг  бөөнөөр  нь  устгадаг  учир  эдийн  засгийн  хамгийн  их  хохирол
                     дагуулдаг өвчин юм [8].

                           АНУ-д 1970-аад оны сүүлээр M. gallisepticum -н халдварын улмаас учирсан

                     үхэл хорогдлоос шувууны аж ахуйн үйлдвэрлэгчид болон хэрэглэгчидэд 118 сая
                     гаруй долларын хохирол учирч байжээ [8]. АНУ –ын Хойд Каролиногийн цацагт

                     хяруулын аж ахуйд Mycoplasma gallisepticum нянгийн халдвар гарснаар аж ахуй

                     эрхлэгчид  нийт  2,5  сая  долларын  алдагдал  амссан  байна  [9].  Өмнөд
                     Калифорнийн  арилжааны  байгууллагууд  1984  онд  мөн  127  сая  өндөгний

                     алдагдал  амссан  байна  [10].  1994  онд  Бразилд  үйлдвэрлэсэн  34  мянган  тонн
                     тахианы  мах  буюу  30  сая  долларыг  шувууны  амьсгалын  замын  өвчний

                     халдвараас болж алдсан байна.
                           M.  gallisepticum,  M.  synoviae  нянгийн  халдварын  үед  химийн  эмчилгээ,

                     урьдчилан  сэргийлэх  вакцин,  халдваргүйжүүлэлт,  ариутгал  зэрэг  арга  хэмжээг

                     авдаг тул шувууны аж ахуй эрхлэгчидэд их хэмжээний хохирол дагуулдаг [13].
                           Манай  оронд  анх  1965  онд  шувууны  микоплазм,  2006  онд  гахайны

                     микоплазмыг  оношлосноос  өөрөөр  эдгээр  өвчний  тандалт  судалгааг  хийгдэж
                     байгаагүй.  Сүүлийн  жилүүдэд  гахай,  тахианы  аж  ахуй  эрхлэлт  нэмэгдсэнээр

                     энэхүү  өвчний  тандалт  судалгааг  хийж  эдийн  засгийн  хохирол,  эрсдлээс
                     сэргийлэх нь чухал байна.

                           Иймээс бид эдгээр өвчний танадан судалгааг өөрийн орны нөхцөлд гахай,

                     тахианы аж ахуйд хийж оношлосноор цаашид урьдчилан сэргийлэх, тэмцэх арга




                                                                                                               5
   1   2   3   4   5   6   7   8   9   10