Page 7 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 7

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                        3.  “Гахай,  тахианы  микоплазмын  нян  судлалын  аргаар  илрүүлэх”  сэдвээр

                            ХААИС-ийн  МЭБС-ийн  Магистрант,  докторантын  нэгдсэн  семинар-2015
                            илтгэл тавьсан.

                        4.  “Гахай,  тахианы  микоплазмын  оношлогоо”  сэдэвт  өгүүлэлийг  Хөдөө  аж
                            ахуйн шинжлэх ухаан сэтгүүл 2015 оны №16 (03) дугаарт хэвлүүлсэн.




                                        1.5  Дипломын ажлын бүтэц, хэмжээ

                           Боловсрол,  соёл,  шинжлэх  ухааны  сайдын  2007  оны  187  тоот  тушаалаар

                     батлагдсан “Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын
                     дагуу энэхүү бүтээлийг 12 хэмжээтэй, Arial үсгийн загвараар 1.5 хэмжээс бүхий

                     мөр  хоорондын  зайтай,  А4-ийн  49  хуудсанд  багтаан  удиртгал  нь  сэдвийн

                     үндэслэл,  хэвлэлийн  тойм,  судалгааны  үндсэн  хэсгүүд,  шүүн  хэлэлцэхүй,
                     дүгнэлт, бүтээлийн хураангуй англи хэлээр, ашигласан хэвлэлийн жагсаалт гэсэн

                     дараалалтай  бичигдсэн.  Судалгаа  шинжилгээний  дүнг  4  хүснэгт,  8  зураг,  4
                     тахирмаг  монгол  англи  хэл  дээр  хэвлэдсэн  нийт  36  ном  хэвлэл,  материалаас

                     ишлэл  авч  44  хуудсанд  багтаан  монгол  хэл  дээр  бичиж,  бүтээлийн  хураангуйг

                     англи хэл дээр 5 хуудсанд багтаан бичив.



                              1.6  Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол


                           Монгол улсад анх удаа тахианы микоплазмозын үүсгэгч M. gallisepticum, M.
                     synoviae-г  нян  судлалын  шинжилгээгээр  өсгөвөрлөн  гаргаж,  ПГУ-аар

                     баталгаажуулахын зэрэгцээ, гахайн уушигны энзоот үрэвсэлийн халдварлалтын
                     түвшинг тогтоосон нь энэхүү судалгааны шинэлэг талыг илэрхийлж байна.



















                                                                                                               7
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12