Page 11 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 11

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                     нянгуудтай  хавсарсан  халдварыг  үүсгэдэг.  M.  hyopneumoniae  нь  эдгээрээс  А.

                     рleuroneumonia болон Р. multocida нянгуудтай хавсарч тохиолдох нь элбэг байдаг.
                     Гахайн амьсгалын зам, үржлийн эрхтний хам шинж үүсгэгч вирус (PRRSV) болон M.

                     hyopneumoniae  нянгийн  хавсарсан  халдвар  нь  (PRDC)  амьсгалын  замын  өвчин
                     үүсэх гол шалтгаан болдог. Торойны мөгөөрсөн хоолойнд  M. hyopneumoniae нянг

                     өсгөвөрлөн  судлахад,  эсийн  бүтцэд  өөрчлөлт  орох  процесс  нь  намираа  хучуур
                     эдийн эсүүдэд нян холбогдсоноор эхэлдэг болохыг тогтоосон [16]. Намираа хучуур

                     эдийн эстэй холбогдоход хэд хэдэн уураг оролцдог бөгөөд одоогоор p110, p97 гэсэн

                     хоёр  уургийг  тодорхойлоод  байна  [27].  Өвчин  үүсгэгч  M.  hyopneumoniae  нь
                     диэтилэфир,      тилозин,      эритромицинд       мэдрэмтгий      ба     өвчтэй     гахайг

                     хлортетрациклинаар эмчлэхэд сайн үр дүнтэй байна [1].




                                             2.2.2 Үүсгэгчийн дамжих зам

                           Өвчтэй ба өвчилсөн гахай халдварын эх булаг болно. Өвчтэй гахай ханиах,
                     найтаах үед өвчин үүсгэгч гадагшлахаас гадна, сүү болон нус, шүлс, шээс баасаар

                     өвчин  үүсгэгч  гадагшлан  орчныг  бохирдуулна.  Өвчний  халдвар  нь  агаар  дуслын

                     замаар дамжина. Өвчтэй эхээс тооройд халдвар дамжих нь хурдан байдаг [1].


                                                      2.2.3 Эмгэг жам

                           Өвчин  үүсгэгч  амьсгалын  замаар  гахайн  биед  ороод  уушгинд  байрлан

                     үржиж,  бронхийн  салст  бүрхэвчийн  үрэвсэл  үүсгэдэг.  Өвчний  эхэнд  уушгинд
                     ягаан саарал өнгөтэй хатуурч, нягтарсан гэмтэл үүсдэг. Өвчний хурц үед уушиг

                     хавагнаж,  их  хэмжээний  зууралдамтгай  цагаан  шүүрэл  ялгаруулдаг.  Энэ  үед
                     дээж авахад микоплазмын нян илэрдэг. Өвчний архаг үед уушигны хаван болон

                     гэмтлийн хэмжээ багасаж микоплазмын нянгийн тоо буурсан байдаг.

                           Өвчин үүсгэгч нь өөр нянтай хавсарч халдварласан тохиолдолд уушигны
                     гэмтэл нь илүү тод өнгөтэй болдог бөгөөд эргэн тойрондоо холбогч эд үүсгэн

                     илүү  тогтвортой  болж  цаашид  идээт  яр  бүхий  гуурсан  хоолойн  үрэвсэл  үүсэх
                     шалтгаан  болдог.  M.  hyopneumoniae  нянгийн  цэвэр  өсгөвөрөөр  халдварлуулж

                     туршилт явуулахад 20- иос илүү хувьд уушигны үрэвсэл үүсдэг бол харин гадаад
                     орчны  нөхцөлд  өөр  нянтай  хавсарч  халдварласнаар  80-90%  нь  уушигны  гэмтэл

                     үүсгэдэг байна [1].





                                                                                                             11
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16