Page 15 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 15

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                     болдог ба микоплазмын бусад зүйлүүдээс илүү олон эзэн биед халдварлаж өвчин

                     үүсгэх чадвартай ба голдуу тахиа, цацагт хяруул, усны шувуудад халдварладаг тул
                     тархалтын  хүрээ  нь  нэмэгдсээр  байна  [13].  Өвчин  үүсгэгч  нь  хатаасан  буюу

                     хөлдөөсөн орчинд хэдэн жил хүртэл хугацаагаар хадгалагдана. Эсийн өсгөвөрт
                     2-41°С-д 60 хоног, 20°С-д 30-60 хоног 37°С-д 15 хоног хадгалагдах ба халуунд

                     хоромхон  зуур  идэвхээ  алдана.  Өвчин  үүсгэгч  нь  тетрациклиний  бүлгийн  эм,
                     стрептомицин, фураны бэлдмэл, ариутгах уусмалд мэдрэмтгий, пенициллин ба

                     ацетат таллид тэсвэртэй байдаг [1].




                                                      2.3.2 Үүсгэгчийн дамжих зам

                         M.  gallisepticum,  M.  synoviae  -ийн  халдвар  нь  шууд  ба  шууд  бус  замаар

                     халдварладаг. Өвчтэй ба үүсгэгч тээгч шувуу нь халдварын эх булаг болох ба
                     бөөнөөрөө байдаг сүрэг шувуудын дунд халдвар маш хурдан тархдаг.

                         Амьсгалын  замын  эрхтэнүүдэд  микоплазмын  нян  үржиж,  үрэвсэл  үүсгэх
                     бөгөөд  амьсгал,  ханиалга  болон  нус,  цэр,  шүлсээр  их  хэмжээний  нян

                     гадагшилдаг.  Мөн  зарим  судлаачдын  үзэж  байгаагаар  микоплазмын  халдвар

                     тархах  гол  зам  нь  эхээс  өндгөнд  дамжих  халдвар  юм.  Өвчний  хурц  шатанд
                     микоплазмын  нян  өндгөн  эсэд  хялбар  халдварлах  боломжтой  бөгөөд  халдвар

                     авсан эм тахианы өндгөвчинд нян их хэмжээгээр үржсэнээр үүсгэгч тээсэн өндөг
                     гардаг. Үүсгэгч тээсэн үр хөврөлийн ихэнх хувь нь өндөг тээх хугацаанд амьгүй

                     болдог бол тодорхой хувь нь өвчний халдвартай төрж цааш халдвар тараадаг.

                     Эр  шувууны  үрийн  шингэнд  микоплазмын  нян  илэрдэг  тул  цацагт  хяруулд
                     үржлийн замаар халдвар дамжиж болно [35].

                         Шувууны микоплазмоз өвчний үүсгэгч нь хүний үс, арьсанд 1-2 долоо хоног
                     амьдрах чадвартай тул халдвар авсан шувуутай ажилласан хүмүүс мөн үүсгэгч

                     тээгч болох боломжтой.
                         Тус нянгаар халдвар авсны дараах халдварын түвшин эхний 4 долоо хоногт

                     нийт  өндөгний  ойролцоогоор  25%,  3-6  долоо  хоногт  50%  -аас  илүү  хувь  нь

                     хамгийн  өндөр  байгааг  тогтоосон.  Сүрэгт  халдвар  дамжих  хувь  8-15  долоо
                     хоногт  ойролцоогоор  3%,  20-25  долоо  хоногт  5%  байдаг  болохыг  тогтоожээ.

                     Гадаад орчны нөхцөлд өндөгний халдвар илүү бага байдаг [1].






                                                                                                             15
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20