Page 17 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 17
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
2.3.5 Эмгэгт бие бүтцийн хувиралт
Өвчний эхний үед эмгэг хувирал үүсэхгүй бөгөөд сүүлдээ амьсгалын
замын эрхтэний салст бүрхүүл нь үрэвсэнэ. Хавар ба зуны улиралд эмгэг нь тод
бус илэрдэг бол намар, өвлийн улиралд үрэвсэл нь тод илэрдэг. Хамрын
хөндийн салст бүрхүүл хавагнан, цус харвана. Мөгөөрсөн хоолой, улаан хоолой
нь эмгэгшинэ. Уушиг нь томорч, үхжлийн голомт үүссэн байдаг. Зарим үед идээт
үрэвсэл ажиглагдана.уушиг нь цээжний гялтанд наалдан, үнхэлцэгний хана
зузаарч, булингартай шингэн хуримталсан байдаг. Дэлүү томорч, элгэнд цус
харвасан байна. Хамрын хөндий ба самалдагны цусны судас өргөсөж, цусаар
дүүрсэн, тунгалагийн судас бөглөрч, хана нь үхжсэн байдаг. Шувууны хийн
хүүдийд үрэвсэл үүсдэг нь энэ өвчний онцлог юм. Өвчин нилээд хүндэрсэн үед
зүрхний булчин эмгэгшиж үрэвсэнэ. Өөр үрэвсэлтэй хамсаагүй тохиолдолд
бусад эрхтэнд эмгэг үүсэх нь ховор байдаг. Бусад халдвараар хүндэрсэн үед
цээжний ба хэвлийн хөндийд ширхэнцэрт үрэвсэл үүсч, зүрх, элэг, уушиганд нь
эмгэг үүссэн байдаг [1].
2.3.6 Оношлогоо, ялган оношлох
Шувууны микоплазмоз өвчний үүсгэгч M. gallisepticum, M. synovaie нянгийн
халдварыг нян судлалын шинжилгээ болон үүсгэгчийн зүйлийн өвөрмөц ген дээр
суурилан зохиосон праймеруудыг ашиглан ПГУ-аар оношлоно [33]. Дээжүүдийг
амьд болон амьгүй шувуудаас авах боломжтой [37]. Тус нянг өсгөвөрлөхөд
тохиромжтой хэд хэдэн тэжээлт орчинг тогтоосон бөгөөд эдгээр нь голдуу уураг,
нүүрс ус, хөрөнгөний ханд болон ийлдсээр баяжуулсан тэжээлт орчин байдаг.
Хамгийн өргөн хэрэглэгддэг ийлдэс судлалын шинжилгээ нь түргэн наалдуулах
урвал бөгөөд энэ сорилыг дээжийг авснаас хойш 72 цагийн дотор өрөөний
температур (20-25 C) –т явуулдаг [33].
0
Фермент холбоот эсрэг биемийн урвалын хавтанд идэвхигүйжүүлсэн M.
gallisepticum нянгийн бүхэл эсийг эсрэгтөрөгч болгон бэхэлсний дараа шинжлэх
дээжээ нэмдэг бөгөөд урвалын үр дүнг цомгийг дагалдан ирсэн коньюгатыг нэмж
тодорхой хугацаагаар дулаан тогтоогуурт тавьсны дараа мэдэж болдог [18].
Шувууны микоплазмоз өвчний халдварыг амьсгалын замын өргөн тархсан
бусад өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай. Шувууны томуу болон халдварт
17