Page 14 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 14
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
2.3 Шувууны микоплазмоз өвчний судлагдсан байдал
Анх Dodd 1905 онд Англид шувууны микоплазмозыг үнэн зөв тодорхойлон
Epizootic pneumoenteritis гэж нэрлэсэн бол Dickinson, Hinshaw нар 1938 онд цацагт
хяруулын өвчин гэж нэрлэжээ. Delaplane, Stuart нар 1943 онд амьсгалын замын
архаг өвчтэй тахианы үр хөврөлөөс үүсгэгчийг ялгасан ба дараа нь цацагт
хяруулын хамраас ялгажээ. 1943 онд Markham, Wong, Van нар 1950 онд
Pleuropneumonia бүлгийн организм болохыг мэдээлсэн [13].
1961 онд Дэлхийн олон улсын халдвартын товчооны 29-р их хурлаас энэ
өвчнийг шувууны амьсгалын замын эрхтэний микоплазмт өвчин гэж нэрлэхээр
шийдвэрлэсэн байна.
Манай улсын тахианы аж ахуйд амьсгалын замын эрхтэний микоплазм
байдгийг Ч. Дамдинсүрэн, Б. Мамчур нар 1965 онд оношлосон байна [1].
2.3.1 Үүсгэгчийн онцлог
Шувууны микоплазмоз өвчний үүсгэгч болох Mycoplasma gallisepticum,
Mycoplasma synoviae нь тахиа, цацагт хяруулд болон бусад шувуунд халдварлаж,
амьсгалын замын өвчин үүсгэдэг, дэлхийд өргөн тархсан бичил биетэн юм [33].
Ерөнхийдөө 0.25-0.5 µm хэмжээтэй, кокк хэлбэртэй бөгөөд эсийн төгсгөлд
эрхтэнцэрүүд болон цэврүү байрласнаар эсийн нэг туйл руугаа цүлхийсэн колбо
хэлбэртэй болдог. M. gallisepticum, M. synoviae нянг өсгөвөрлөхөд 10-15%-ийн
ийлдсээр баяжуулсан, уургаар баялаг тэжээлт орчин шаардлагатай [33].
Үүсгэгчийн геном нь 996,4 хос нуклеотидоос тогтдог бөгөөд 31% -ийг гуанин,
цитозин эзэлдэг. Геномын 91% нь уураг кодолдог дарааллууд бөгөөд одоогоор 742
нь уураг кодолдог байж болзошгүй гэж тогтоогдсон. Эдгээрээс 469 дарааллын
үүрэг нь тодорхой болсон боловч үлдсэн 173 нь бүрэн тодорхойлогдоогүй байна
[13]. M. gallisepticum нян нь хүний хамрын салст бүрхэвчинд 24 цаг, сүрэл, хөвөн
даавуу болон каучукан материалд 2 хоног, хүний үсэнд 3 хоног, шувууны өдөнд 2-4
хоног амьдрах чадвартай ба цөөн тохиолдолд эзэн биеэс гадна хэдэн өдрөөр амьд
байх тул халдвар тээгч шувууд нь микоплазмын үүсгэгчийг тараах аюултай [17].
M. synoviae нь ялангуяа шувууны томуу, халдварт бронхит өвчинтэй хам
байдлаар халдварласан тохиолдолд тахиа, цацагт хяруулд хамрын хөндийн
үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, хийт цуухны үрэвсэл үүсэх шалтгаан
14