Page 19 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 19
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ
3.1 Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй
Аливаа халдварт өвчнийг оношлох, тандан шинжилгээ явуулахын тулд
судалгаанд ашиглах дээжийг арга зүйн дагуу авч зөв тээвэрлэж, хадгалах явдал
чухал байдаг.
Бидний судалгааны ажлын зорилго нь гахай, тахианд микоплазмаар
үүсгэгддэг өвчнийг оношлох, тандан шинжилгээг хийхэд оршиж байгаа тул
Монгол улсад гахай, тахианы аж ахуйг хөгжүүлж буй аймгууд болох Булган, Увс,
Орхон, Дархан–Уул, Төв, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан,
Архангай болон Улаанбаатар хотын зарим аж ахуйгаас санамсаргүй түүврийн
аргаар сонгон тахианы цусны ийлдэсний 456, улаан хоолой болон анусны
арчдасны 218, нийт 674 дээж, гахайн аж ахуйнуудаас цусны ийлдэсний 581,
анус болон хамрын салсны арчдасны 172, нийт 753 дээж нийт 1427 дээжийг
цуглуулав.
Гахай, тахианы аж ахуйгаас цуглуулсан цусны ийлдсэнд ФХЭБУ тавьж мөн
арчдасны дээжүүдийг PPLO (Pleuropneumonia-like organism) шөл болон хатуу
тэжээлт орчинд зорчуулах аргаар өсгөвөрлөж, өсгөврөөс ДНХ-г ялган
цэвэршүүлж M. hyopneumoniae, M. gallisepticum, M. synoviae зүйлүүдийг
илрүүлэх өвөрмөц праймеруудыг ашиглан ПГУ-аар батлах судалгааны
ажлуудыг доорхи арга зүйн дагуу хийж гүйцэтгэлээ.
Дээж цуглуулсан арга зүй
Гахайн амьсгалын дээд хэсэг хамрын уг, ануснаас ариун физиологийн
уусмал шингээсэн ариун тампон ашиглан арчдас авч урьдчилан бэлтгэсэн
ариун физиологийн уусмалтай хуруу шилэнд арчдасыг хийж 4˚C-д хадгалан
тээвэрлэсэн. Гахайнаас цус авахдаа гахайг хамардаагаар хамардаж бэхлээд
чихний хураагуур судаснаас нэг удаагийн вакумтай хуруу шил, зүү ашиглан
цусыг соруулан авсан бөгөөд цусыг 37˚C-д 1 цаг тавьж ийлдсийг тунгаасны
дараа 4˚C-д байлгаж ийлдсийг цэврээр ялган авав.
Тахианы улаан хоолой болон ануснаас ариун физиологийн уусмал
шингээсэн ариун бойтуур ашиглан арчдас авч урьдчилан бэлтгэсэн ариун
физиологийн уусмалтай хуруу шилэнд арчдасыг хийж 4˚C-д хадгалан
тээвэрлэсэн. Тахианы далавчны хураагуур судаснаас 3 мл-ийн тариураар цус
19