Page 25 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 25

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                                    3.3  Нян судлалын шинжилгээний арга зүй


                        Нян  судлалын  шинжилгээнд  “PPLO  (Pleuropneumonia-like  organism)  broth”

                     болон  “PPLO  agar”  дээр  эрүүл  адууны  цусны  ийлдэс  (10%),  глюкоз,  шинэ

                     бэлтгэсэн  хөрөнгөний  ханд  (25%),  DNA  Herring  загасны  ДНХ  натрийн  пируват
                     (25%),  фенолын  улаан  (1%),  пенициллинийг  тус  тус  нэмсэн  тэжээлт  орчинг

                     ашиглав.  Дээжүүдийг  5-10%  нүүрс  хүчлийн  хий  (CO2)-тэй  орчинд  48-96  цаг
                     өсгөвөрлөж M. hyopneumoniae, M. gallisepticum, M. synoviae-г ялган авав.


                        Тэжээлт орчин бэлтгэх

                     Дрожны ханд бэлтгэх

                        -  Дрож – 25 гр

                        -   Нэрмэл ус – 100 мл-г хийж 121°С – д 15 минут ариутгана. 55°С хүртэл
                            хөргөсний дараа 12000 эрг/ мин-д 20 минут центрфугдэж дээд шингэнийг

                            нь авав.

                     Тэжээлт орчин бэлтгэх (1000 мл)
                        -  Стандарт PPLO broth (Difco) – 22.5 гр

                        -  Глюкоз – 10 мл
                        -  DNA from herring sperm – 0.2 гр

                        -  Нэрмэл  ус  -  690  мл-г  хийж  pH=7.6-7.8-д  тохируулж  121°С-д  15  минут

                            ариутгав.
                     Ариутгасан тэжээлт орчинг 56°С хүртэл хөргөсний дараа

                        -  Адууны ариун ийлдэс– 200 мл
                        -  Дрожны ханд (25%)  – 120 мл

                        -  Sodium pyruvate (25%) – 20 мл
                        -  1%-н phenol Red – 3 мл

                        -  Penicillin – 1.5 Mill. I.E

                        -  Thalliumacetate (10%) - 2 мл – ийг нэмэв.
                     Дээрх тэжээлт орчныг  хуруу шилэнд 3 мл- ээр савлаж 37°C-т 24-48 цаг тавьж

                     ариун чанарыг шалгав. Бэлтгэсэн тэжээлт орчин улаан, ягаавтар өнгөтэй байна.










                                                                                                             25
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30