Page 28 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 28
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
Полимеразын гинжин урвал тавих
Полимеразын гинжин урвал нь амьд организм дахь дезоксирибонуклейн
хүчлийн репликацийн зарчимд тулгуурлан, лабораторийн нөхцөлд ДНХ-ийн
тодорхой хэсгийг олшруулах процесс юм [6].
Өсгөвөрөөс ялгасан ДНХ-г ашиглан гахайны микоплазмын үүсгэгч M.
hyopneumoniae зүйлийн 16S rRNA генийн 649 хос нуклеотид бүхий өвөрмөц
дарааллыг олшруулахад Mh-F, Mh-R хос праймеруудыг ашиглан ПГУ-ыг
явууллаа.
Тахианы микоплазмын M. gallisepticum зүйлийн 16S rRNA генийн 185 хос
нуклеотид бүхий өвөрмөц дарааллыг олшруулахад MG-14F, MG-13R хос
праймеруудыг ашигласан ба M. synoviae зүйлийн 16S rRNA генийн 207 хос
нуклеотид бүхий өвөрмөц дараалалыг олшруулахад MS-F, MS-R хос
праймеруудыг тус тус ашиглан ПГУ-ыг явууллаа.
ПГУ-ын шинжилгээг хийхэд ялган авсан ДНХ-г ПГУ-ын холимогтой хольж
(“GeneAmp9700”, Applied biosystem co Ltd.,) ДНХ олшруулах машинд дээжээ
хийгээд урвалын нөхцлийг тохируулан урвалыг явууллаа. Урвалын холимог
бэлтгэсэн арга, урвалын нөхцлийг дараах хүснэгт, тахирмагаар харууллаа.
Сонгомол Урвалын
Антиген хэвшил Праймерын олиго дараалал 5'-3' өвөрмөц бүтээгдэхүүний
ген Хэмжээ
F - GAG CCT TCA AGC TTC ACC AAGA
M. hyopneumoniae R - TGT GTT AGT ACT TTT GCC ACC 16S rRNA 649 bp
F -GAG CTA ATC TGT AAA GTT GGTC
M. gallisepticum R - GCT TCC TTG CGG TTA GCA AC 16S rRNA 185 bp
F - GAG AAG CAA AAT AGT GAT ATCA
M. synoviae R - CAG TCG TCT CCG AAG TTA ACAA 16S rRNA 207 bp
Хүснэгт 1. ПГУ-д ашигласан праймерууд
28