Page 35 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 35
Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
4.3 Полимеразын гинжин урвалын дүн
ПГУ-ыг арга зүйн 3.3.1-д заасны дагуу хийж гүйцэтгэв. Шингэн тэжээлт
орчны өнгийг хувиргасан гахайны 70 өсгөвөрөөс фенол хлорформ болон Sigma-
Aldrich компаний DNA extraction kit ашиглан ДНХ-г ялган цэвэршүүлж M.
hyopneumoniae –ийн генийн өвөрмөц хэсэг илрүүлэх ПГУ-ын шинжилгээ хийхэд
бүх дээжинд генийн өвөрмөц хэсэг илэрсэнгүй.
Тахианы 40 өсгөвөрөөс ДНХ-г ялган цэвэршүүлж M. gallisepticum-ийн
генийн өвөрмөц хэсэг илрүүлэх ПГУ-ын шинжилгээ хийхэд 20 дээж эерэг буюу
185 хос нуклеотид бүхий ДНХ-ийн толбо илрэв.
Зураг 6. Шувууны микоплазмозын үүсгэгч M. gallisepticum-ийн генийн
хэсгийг илрүүлэх ПГУ-ын дүн
Дээжийн дараалал: 1 - 100 хос суурийн алхамтай ДНХ маркер, 2 - M. gallisepticum -ийн эерэг
хяналт, 3 – сөрөг хяналт ус, 4 - 16-р шинжилсэн дээж
35