Page 38 - Гахай, тахианы микоплазмозын оношлогоо
P. 38

Гахай, тахианы микоплазмозын оношлогоо


                     болзошгүй байна.

                           Хэвлэлийн  тоймд  шувууны  микоплазмын  халдварлалт  Оросын  Холбооны
                     Улс  (ОХУ)-д  80%,  Бүгд  Найрамдах  Хятад  Ард  Улс  (БНХАУ)-д  51.08%,

                     Бангладеш-д 54.9%, Өвөрмонголд 53%-ийн халдварлалттай байна гэсэн мэдээ
                     баримт байна [8,29].

                           Мөн  бид  VDPro®  MG  AB  ELISA,  VDPro®  MS  AB  ELISA  урвалын  цомог
                     ашиглан  цуглуулсан  тахианы  456  ийлдсэнд  ФХЭБУ  тавихад  27.4%-д  M.

                     gallisepticum,  46.5%-д  M.  synoviae-ийн  эсрэг  үүссэн  өвөрмөц  эсрэгбием  илэрч

                     байгаа нь энэ өвчний  халдварлалт шувууны аж ахуйд эрсдэл учруулах өндөр
                     магадлалтай  байна.

                           Манай улсын гахай, тахианы аж ахуйнууд ашиг шим сайтай үүлдрийн мэгж,
                     бодон  мөн  шувууны  аж  ахуйнууд  сүрэг  сэлбэхээр  өндөг  болон  дэгдээхийг  2

                     хөрш  улсаас  импортолж  байгаа  нь  манай  улсад  эдгээр  өвчин  дамжин  тархах
                     эрсдэл, нөхцлийг бүрдүүлж байх магадлалтай байна.

                            Hamid  Tebyanian  нарын  хийсэн  судалгаагаар  микоплазмозын  шинж

                     тэмдэг илэрсэн тэмээн хяруулаас цагаан мөгөөрсөн хоолой, гэмтсэн уушигны 53
                     дээж цуглуулж нян судлалын шинжилгээ хийхэд 36 дээж, ПГУ-аар 28 дээж эерэг

                     дүн  үзүүлсэн  байна  [23].  Бидний  судалгаагаар  гахайны  172,  тахианы  218

                     дээжинд нян судлалын шинжилгээ хийхэд тахианы 22 дээж эерэг дүн үзүүлсэн
                     ба  үүсгэгчийн  ургалтын  хэв  шинж,  өсгөвөрлөлт  нь  бусад  орны  судлаачидын

                     үүсгэгчийн үндсэн хэв шинжийн тухай  мэдээлэлтэй тохирч байв.
                            Микоплазм  төст  өсгөвөрүүдээс  ДНХ-г  ялган  өвчин  үүсгэгч  гол

                     хэвшлүүдийн  өвөрмөц  генийн  хэсгийг  илрүүлэх  праймер  ашиглан  ПГУ  тавьж
                     судалгааны  дүнг  баталгаажууллаа.  Үүнд:  Гахайн  уушигны  энзоот  үрэвсэл

                     үүсгэгч M. hyopneumoniae зүйлийг илрүүлэхэд 16S rRNA генийн 649 хос суурь

                     бүхий Mh-F 5'- GAG CCT TCA AGC TTC ACC AAG A -3'; Mh-R 5'- TGT GTT AGT
                     ACT  TTT  GCC  ACC  -3'  дараалал  бүхий  хос  праймерыг  ашиглан  ПГУ  тавихад

                     гахайн уушигны энзоот үрэвсэл үүсгэгч M. hyopneumoniae-ийн өвөрмөц генийн
                     хэсэг илэрсэнгүй.

                            Шувууны  микоплазмоз  үүсгэгч  илрүүлэхэд  M.  gallisepticum  зүйлийн  16S
                     rRNA генийн 185 хос суурь бүхий MG-14F 5'-GAG CTA ATC TGT AAA GTT GGT

                     C  -3';  MG-13R  5'-  GCT  TCC  TTG  CGG  TTA  GCA  AC  -3'  праймер,  M.  synoviae

                     зүйлийн 16S rRNA генийн 207 хос суурь бүхий MS-F 5'- GAG AAG CAA AAT AGT




                                                                                                             38
   33   34   35   36   37   38   39   40   41   42   43