Page 32 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 32

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”




















                            Зураг 12. Strongylidae spp өндөг     Зураг 13. Parascaris equorum өндөг



                            Судалгаанд  сонгогдсон  6  байршилд  нийт  63  хурдан  адууны  баасны

                     дээжинд  БӨТЦА-р  шинжилгээ  хийсэн  үр  дүнг  4-9-р  хүснэгтээр  харуулсан  ба
                     туршилт  эхлэхийн  өмнө  буюу  ивермектинээр  эмчлэхээс  өмнө  адууны  баасанд

                     нематодын  өндөг  150-4225  ш/г  тоологдож  байв.  Харин  ивермектинийг  адууны
                     амьдын  жинд  үндэслэн  үйлдвэрлэгчийн  зааврын  дагуу  олгосны  дараа  эм

                     олгосон  51  адууны  баасанд  нь  илэрч  байсан  нематодын  өндөгний  тоо  эмийн
                     үйлчлэлээр 0-100 г/ш болж цөөрсөн үр дүн үзүүлэв.



                            4.1.1. Ивермектинд нематодын даслыг говийн бүсийн хурдан адууны
                     баасанд агуулагдах өндөгний тоон цөөрлөөр тодорхойлсон дүн



                            Монгол  орны  байгаль  газарзүйн  говийн  бүсэд  хамаарах  туршилтын
                     сууриас  1  г  баасанд  637  ширхэгээс  2387  ширхэг  хүртэл  нематодын  өндөгтэй

                     нийт 10 адууг туршилтандаа сонгон ашигласан үр дүнг 4-р хүснэгтээр харуулж
                     байна.  Туршилтын  адууны  баасанд  илэрсэн  өндөгний  94.5%  нь  стронгилид

                     (Strongylus spp); 5.5% нь параскарид (Parascaris equorum)-ийн өндөг байлаа.

                            Ивермектин бэлдмэл олгосон туршилтын 8 адууны 7-нх нь баасанд БӨТЦ
                     100%,  зөвхөн  1  адуунд  БӨТЦ  97.6%-иар  тодорхойлогдов.  Харин  хяналтын

                     бүлгийн 2 адууны баасанд уг үзүүлэлт 14.2% ба 38.7%-иар тооцогдсон байна.










                                                                 29
   27   28   29   30   31   32   33   34   35   36   37