Page 34 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 34
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
4.1.2. Ивермектинд нематодын даслыг ойт хээрийн бүсийн хурдан
адууны баасанд агуулагдах өндөгний тоон цөөрлөөр тодорхойлсон
дүн
Монгол орны байгаль газарзүйн ойт хээрийн бүсэд хамаарах туршилтын
сууриас 1 г баасанд 150 ширхэгээс 2825 ширхэг хүртэл нематодын өндөгтэй
нийт 23 адууны БӨТЦ-өөр ивермектинд адууны нематодын даслыг туршсан
дүнг 5, 6-р хүснэгтээр харуулав.
Туршилтанд сонгосон байршлууд дах хурдны адууны баасанд илэрсэн
өндөгнүүд бүгд нематодын өндөг байсан ба нийт өндөгний 98.0% нь стронгилид
(Strongylus spp); 2.0% нь параскарид (Parascaris equorum)-ийн өндөг байсан.
Гачуурт дүүргийн туршилтын нийт 8 адууны 6-нх нь баасанд БӨТЦ 100%,
2 адуунд БӨТЦ 96.4% ба 71.4%-иар тус тус тооцогдсон байна. Харин хяналтын
бүлгийн 2 адууны баасанд нематодын өндөг 1275 ш/г ба 450 ш/г илэрч байсан
нь туршилтын эцэст БӨТЦ 0%-иар тодорхойлогдсон. (хүснэгт 5)
5-р хүснэгт. Ивермектинд хурдны адууны нематодын даслыг туршсан дүн
(Улаанбаатар, Гачуурт дүүрэг)
д/д Адуу 1 г баасан дахь өндөгний тоо БӨТЦ %=100(1-
Mt/Mc)
Турш/өмнө Турш/14 хоногт
1 Т-1 2275 0 100
2 Т-2 1650 0 100
3 Т-3 2675 0 100
4 Т-4 700 25 96.4
5 Т-5 450 0 100
6 Т-6 450 0 100
7 Т-7 350 100 71.4
8 Т-8 325 0 100
9 Х-1 1275 1275 0
10 Х-2 450 450 0
Төв аймгийн Жаргалант, Аргалант сумын туршилтын 11 адууны 10-нх нь
БӨТЦ 100%, зөвхөн нэг адуунд нематодын өндөг эм олгохын өмнө 1375 ш/г
тоологдож байснаа ивермектинээр эмчилсний дүнд 25 ш/г болж, БӨТЦ 98.1%-
иар тооцогдсон байна. Хяналтын 2 адууны баасанд уг үзүүлэлт 36.1% ба 5.4%
байв (хүснэгт 6).
31