Page 36 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 36

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                            4.1.3.  Ивермектинд  нематодын  даслыг  тал  хээрийн  бүсийн  хурдан

                            адууны баасанд агуулагдах өндөгний тоон цөөрлөөр тодорхойлсон
                            дүн

                            Бид тал хээрийн бүсийн 3 байршлын хурдны адуунаас 1 г баасандаа 150
                     ширхэгээс 4225 ширхэг хүртэл нематодын өндөг илрүүлсэн нийт 30 адууг сонгон

                     туршилтандаа  ашигласан.  Тал  хээрийн  бүс  дэх  хурдны  адууны  баасанд
                     нематодын  өндөг  дагнан  илэрсэн  бөгөөд  шимэгчийн  төрөл  зүйлийн  хувьд  ч

                     бусад 2 байгаль газарзүйн бүс дэх адууныхтай ижил Strongylus spp (97.0%)-ийн

                     халдвар давамгайлж, Parascaris equorum (3.0%)-ийн халдвар дагалдаж байв.
                            Тал  хээрийн  бүсийн  хурдны  адууны  БӨТЦ-өөр  ивермектинд  адууны

                     нематодын  даслыг  туршсан  үр  дүнг  7,  8,  9-р  хүснэгтээр  байршил  тус  бүрээр
                     харуулав.

                            Багануур хотын туршилтын нийт 8 адууны 7-нх нь баасанд БӨТЦ 100%, 1
                     адуунд 92.3% -иар, харин хяналтын 2 адууны баасанд уг үзүүлэлт 0% ба 3.7%-

                     иар тодорхойлогдож байна (хүснэгт 7).


                      7-р хүснэгт. Ивермектинд хурдны адууны нематодын даслыг туршсан дүн
                                                 (Улаанбаатар, Багануур хот)

                     д/д      Адуу          1 г баасан дахь өндөгний тоо               БӨТЦ %=100(1-
                                            Турш/өмнө          Турш/14 хоногт               Mt/Mc)
                      1        Т-1             375.00                  0                      100
                      2        Т-2             200.00                  0                      100
                      3        Т-3             325.00                  25                     92.3
                      4        Т-4             175.00                  0                      100
                      5        Т-5             150.00                  0                      100
                      6        Т-6             275.00                  0                      100
                      7        Т-7             700.00                  0                      100
                      8        Т-8             325.00                  0                      100
                      9        Х-1               200                  200                      0
                     10        Х-2               675                  650                     3.7


                        Тал хээрийн бүс дэх 2-р байршил буюу Төв аймгийн Сүмбэр сумын нийт 10
                     адуунд ивермектин бэлдмэл олгон туршсан ба туршилтын бүх адууны баасанд

                     БӨТЦ 100%, харин хяналтын 2 адуунд БӨТЦ 27.1% ба 0% тооцогдсон  байна
                     (хүснэгт 8). Энэ байршилд эм олгохоос өмнө нэг адуунд хамгийн их буюу 4225

                     ш/г өндөг тоологдсон.


                                                                 33
   31   32   33   34   35   36   37   38   39   40   41