Page 41 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 41
Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
зонхилох халдвараар тодорхойлогдсон Strongylus vulgaris ба Parascaris
equorum-ийн халдвартай хамааралтай байх магадлалтай.
АНУ-н эрдэмтэн Kаплан Ниелсэн нарынхаар, адууны 1 г баасанд
агуулагдаж буй нематодын өндөгний тоо 50-200 ширхэг бол “бага эрчимжилтэй”,
200-500 ширхэг бол “дунд эрчимжилтэй”, 500 ширхэгээс дээш тоотой илэрвэл
“их эрчимжилтэй” халдварт тооцдог байна [39]. Бид судалгаандаа нийт 63
хурдны адуу хамруулсны 41 адууных нь 1 г баасанд 500-4225 ш нематодын
өндөг тоологдож, туршилтанд хамруулсан нийт адууны 68%-д “их эрчимжилтэй”,
16 адуу буюу 26% “дунд эрчимжилтэй”, үлдсэн 8% нь “бага эрчимжилтэй”
нематодын халдвартай байлаа. Soulsby (1982) нарынхаар эзэн амьтны бие
махбодод шимэгчилж буй нематодын тооноос хамаарч эд, эрхтнийг
эмгэгшүүлэх хүчимдлийн болон эрхтэн тогтолцоонд нөлөөлөх хордлогын нөлөө
нь харилцан адилгүй байх ба нематодын “дунд эрчимжилтэй” халдвар эзний
ашиг шимд нөлөөлөх, “их эрчимжилтэй” халдвар эзнийг үхэл, хорогдолд хүргэх
шалтгаан болдог байна. Монгол хурдны адууны ходоод гэдсэнд шимэгчлэгч
нематодын халдварын эрчимжлийн дээрх үзүүлэлтүүд, ялангуяа стронгилидийн
халдварууд дотроос Strongylus vulgaris зүйл адуунд зонхилон тархалттай байгаа
нь монгол адууны ашиг шим, эрүүл мэнд, тоо толгойн өсөлтөнд сөргөөр
нөлөөлөх үндсэн шалтгааны нэг болохыг харуулж байна [39]. Дэлхийн өндөр
хөгжилтэй орнуудад адуугаа Strongylus vulgaris-ийн халдвараас хамгаалах
тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, уг халдварыг хяналтанд байлгаж чаддаг
байна [39]. Монгол орон дахь 4 ба түүнээс доош насны хурдны адууг
төлөөлүүлэн сонгон авсан нийт 63 адууны 92%-д нематодын дунд ба их
эрчимжилтэй халдвар тодорхойлогдсон нь манай орны мал эмнэлгийн практикт
өсвөр насны адууг гельминтгүйжүүлэх арга хэмжээнд зайлшгүй хамруулах
шаардлагыг харуулж байна.
Дэлхийн Мал Эмнэлгийн Паразитлогчидын Зөвлөх Холбоо (W.A.A.V.P)-
ноос гаргасан заавраар гельминтгүйжүүлэх эм, бэлдмэлийн үйлчилгээнд эзний
баасанд илэрч байсан нематодын өндөгний тоо 95%-100%-иар цөөрвөл тухайн
эм, бэлдмэлд нематод дасаагүйг, БӨТЦ 90%-95% тодорхойлогдвол тухайн
эмийн үйлчилгээ сул, 90%-с доош тооцогдвол эмэнд шимэгч дасалтай болсон
буюу нематодууд эмийн үйлчлэлд өртөхгүй дасалтай болсноос эзний биед
үлдэж, баасанд нь өндөг агуулагдсаар байна гэж үздэг [46].
38