Page 43 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 43
Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
харуулах үзүүлэлт болдог. Туршилтын адууны баасны 1 г тутамд 1025 ш
нематодын өндөг тоологдож, ялгарч буй өндөгний 54% хүртэл халдвар тараах
эрсдэлтэй үзүүлэлт нь цаашид адууны ходоод гэдэсний нематодын
давамгайлах халдвараар тодорхойлогдож буй Strongylus vulgaris-ийн адуунд
үзүүлэх эмгэг нөлөөг нарийвчлан судалж, уг халдвартай тэмцэх арга хэмжээг
боловсронгуй болгох шаардлагыг харуулж байна. Мөн ивермектиний
үйлчлэлээр адууны нематодын БӨТЦ 98.7% тооцогдсон туршилтын 1 адууны 10
г баасанд 3 ш Strongylus vulgaris зүйлийн авгалдай өсгөвөрлөгдсөн нь
ивермектиний эмчилгээний дараа ч халдвар тараах эрсдэл үлдэх боломжтойг
харуулав. Туршилтын эхэнд адууны бааснаас халдвар төрүүлэх чадвартай 3-р
үеийн авгалдайг лабораторид өсгөвөрлөсний дараа хөргөгчний 4 хэмд 14
хонуулсан ч авгалдайн халдвар төрүүлэх чанар 100% хадгалагдаж буйг бид
авагалдайнуудыг хөргөгчнөөс гаргасан даруйд хөдөлгөөнгүй, үхсэн мэт байснаа
0
тасалгааны хэм (+18 C)-д аажмаар сэргэн, 1 цагийн дараа 100% идэвхжин,
хөдөлгөөнтэй болж байснаар тайлбарлаж болно. Энэ үзүүлэлт нь Монгол оронд
4-р сараас 9-р сар хүртэл агаарын хэм хасах хэм рүү ордоггүй гэж тооцвол
авгалдай гадаад орчинд 6 сарын турш халдвар төрүүлэх чанараа хадгалж,
халдвар тараах эх үүсвэр болсноор байдгийг харуулж байна.
Бид ивермектиний эмчилгээний идэвхтэй хугацааг тогтоохоор
Улаанбаатар хотын Өлзийт хороонд нийт 8 дааганд эм олгосны дараах 14
хоногийн турш баасаар нь ялгарах нематодыг шинжлэхэд эм олгосны дараах 24
цагаас эхлэн баасаар стронгилид ихээр, гастрофил цөөн тоогоор, параскарид
маш цөөхөн гадагшилж эхэлсэн ба стронгилид ихээр ялгарах нь туршилтын
2,3,4,5 дахь хоногуудад үргэлжилж, 6, 7 дох хоногоос цөөрч, 8 дахь хоногоос
хорхой баасанд илрэхээ больсон юм. Энэ нь доктор О.Уламбаярын Ховд
аймгийн адуунд (сарваа) ивомекийн үйлчлэлийг туршин, эмийн үйлчлэлд өртөх
байдлаар нь стронгилид зүйлүүдийг эмчилгээний дараах 2, 3, 4, 5 дахь хоногт
олноор гадагшилдаг гэсэн судалгааны дүнтэй тохирч байна [31].
Бид хэрэв, эмийн үйлчлэлд зарим нематод өртөлгүй, адууны баасанд
авгалдай өсгөвөрлөгдвөл, түүний амьдрах чанарыг in vitro, халдвар төрүүлэх
чанарыг in vivo буюу авгалдайг адуунд дахин халдаах замаар турших зорилт
тавьсан ч энэ удаа ивермектины эмчилгээний дараа адууны баасанд уг
40