Page 42 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 42
Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
Бид, туршилтандаа малчид, уяачид манай орны адуун сүргийг
гельминтгүйжүүлэхэд зонхилон хэрэглэж байгаа хэмээн нэрлэсэн “Ecomectin
Horse Past”-ийг адууны нематодод туршсан ба уг эмийн үйлчлэлээр Говьсүмбэр
аймгийн Сүмбэр сумын адууны нематодын БӨТЦ 99.75%, Улаанбаатар хотын
Гачуурт тосгоныход БӨТЦ 98.59%, Багануур дүүргийн адууны БӨТЦ 99.00%,
Төв аймгийн Сүмбэр сумын адууны БӨТЦ 100%, Төв аймгийн Жаргалант,
Аргалант сумын адууны БӨТЦ 99.79%, Улаанбаатар хотын Өлзийт хорооны
адууны БӨТЦ 100% тус тус тодорхойлогдсон нь Монгол хурдны адууны ходоод
гэдсэнд шимэгчлэгч нематодууд ивермектинд дасаагүйг харуулав. Гэвч
туршилтаар Улаанбаатар хотын Гачуурт дүүргийн туршилтын 1 адууны баасанд
нематодын өндөг 350 ш/г-аар тоологдож байснаа эмийн үйлчлэлээр 100 ш/г
буюу БӨТЦ 71.4%-иар, Багануур хотын 1 адууных 92.3% буюу 1 грам баасанд
агуулагдах нематодын өндөгний тоо 325 ширхэг байснаа эмчилгээний үр дүнд
25 ширхэг болж цөөрсөн үр дүнгээр ивермектинд адууны зонхилох нематодууд
дассан байна гэж дүгнэж болох ч, туршилтын 2 бүлгээс тус бүр 1 адуу, нийт 2
адуунд тооцогдсон дээрх үр дүн ивермектинд шимэгч дассан биш уг
бэлдмэлийн хэрэглээнд болгоомжтой хандах шаардлагыг илүүтэйгээр харуулах
үндэслэл болно гэж үзлээ. Бид туршилтын адуу бүрийн гельминтийн аймгийг
урьдчилан тодорхойлсны дараа, адуу тус бүрийн амьдын жинг нарийвчлан
тогтоож, түүндээ үндэслэн олгох эмийн тунгаа тооцон, эмээ адуунд олгохдоо
хажуугийн хяналттай гүйцэтгэсэн ч тооцсон эмийн тунгаа дээрх 2 адуунд гүйцэд
олгож чадаагүй, техник алдаа гаргасан байх магадлалтай байна.
Манай орны малчид, малын эмч нар паразит эсэргүүцэх эм бэлдмэлийг
мал амьтдад олгохдоо малын амьдын жинг нүдэн баримжаагаар тооцон олгодог
нийтлэг дутагдал нь эмийн тун хэмжээ хүрээгүйгээс паразитын халдвар эзэндээ
тодорхой хэмжээтэй үлдэх, үлдсэн үүсгэгчид эргээд халдвар тараах эх үүсвэр
болох, олон дахин бага тунгаар үйлчлүүлсэн паразит эмийн үйлчлэлд дасах
үндсэн нөхцөл болно. Иймд хот, хөдөө орон нутгийн малын эмч, малчид
уяачдад адууны амьдын жинг туузан хэмжигчээр хэмждэг аргыг нэвтрүүлэх
санаачлагаар бид энэхүү судалгаандаа дээрх хэрэглэгдэхүүнийг ашигласан юм.
Sangster, Dobson [61] нарын тодорхойлсноор нематодын хөгжлийн
үеүдээс гадаад хүчин зүйлд хамгийн тэсвэртэй, халдварлуулах чадвартай 3-р
үелбэрийн авгалдайн өсгөвөрлөгдөх хэмжээ нь халдвар тараах эрсдэлийг
39