Page 40 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 40

Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн



                     өртөлгүй  үлдсэн  нематодын  авгалдайн  амьдрах  ба  халдвар  төрүүлэх  чанарыг

                     тодорхойлох туршилт хийгдээгүй болно.



                     ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ


                          Дэлхий  нийтэд  эм,  бэлдмэлийн  үйлчилгээнд  шимэгч  дасах  үндсэн  5

                     нөхцлийг  тооцож  үздэг  [40]-ээс  манай  орны  хурдан  адуунд  хэрэгжүүлж  буй
                     шимэгчгүйжүүлэх  арга  хэмжээнд  “2-3  төрлийн  гол  үйлчлэгч  бодис  (BZs,  MLs)

                     бүхий эм, бэлдмэлийг сүүлийн 20 гаран жилийн турш, жилд 2 ба түүнээс дээш

                     удаагийн  давтамжтайгаар,  урьдчилсан  шинжилгээгүй,  адууны  амьдын  жинг
                     нарийвчлан тооцолгүй, эмийн тунг багцаалан, тэр бүр мэрэгжлийн байгууллагын

                     оролцоогүйгээр хэрэгжүүлж байгаа” нөхцлүүдтэй холбон, энэхүү судалгааг хийх
                     зорилго тавьсан болно.

                          Судалгаанд  туршилтын  бүлгүүдийг  тооцон,  зохион  байгуулахдаа  манай

                     оронд  жилд  зохион  байгуулагдаж  буй  том,  жижиг  нийлсэн  нийт  2400  морин
                     уралдаанд хамгийн ихдээ 100-150 мянга орчим хурдан адууг уяж, уралдуулдаг,

                     нийт  хурдан  адууны  20%  орчим  нь  дааган  насны  морьд    [25]  буюу  паразитын
                     халдварт  мэдрэмтгий  насны  адуу  [39]  гэсэн  мэдээллүүдэд  үндэслэн,  Монгол

                     орны  байгаль  газарзүйн  үндсэн  3  бүсэд  хамаарах  адууны  эзлэх  хувиар
                     тооцоолж,  говийн  бүсэд  1,  тал  хээрийн  бүсэд  3,  ойт  хээрийн  бүсэд  2,  нийт  6

                     туршилтын бүлэгт судалгааг гүйцэтгэсэн юм.

                          Дэлхийн Мал эмнэлгийн Паразитологичдын Зөвлөх Холбоо (W.A.A.V.P)-ны
                     2002  онд  гаргасан  “Антигельминтик  эмэнд  шимэгчийн  дасал  тодорхойлох

                     заавар”-ыг баримтлан, судалгааг гүйцэтгэхдээ туршилтын 1 бүлгийг 6-аас дээш
                     тооны  хурдан  адуу  (гельминтийн  халдварт  мэдрэмтгий  насны,  1  г  баасандаа

                     150 ш-ээс дээш тоологдсон)-тайгаар зохион байгуулсан.

                          Туршилтанд сонгон авсан нийт адууны баасны дээжинд Strongylidae spp ба
                     Parascaris  equirum-н  өндөг,  Strongylus  vulgaris-ийн  авгалдай  зонхилон  илэрсэн

                     нь  эмгэг  төрүүлэх  чанар  их  [64]-тэй  дээрх  2  зүйл  үүсгэгч  манай  орны  хурдан
                     адууны  тарга  хүчээ  алдах,  үхэл  хорогдолд  хүргэх  шалтгааны  нэг  болж  буйг

                     харуулах  үзүүлэлт  гэж  үзэв.  Манай  орны  малчид,  уяачдын  ажиглалтаар  бага

                     насны  адуу  уяж  сойгоогүй  үед  гэнэт  дэлүүтэх  (колик)  шинж  тэмдэгтэй  өвчлөн,
                     заримдаа үхэж хорогддог шалтгаан нь бидний судалгааны дүнд хурдан адууны



                                                               37
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45