Page 31 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 31
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
3.2.3. Ивермектинд адууны нематодын даслыг авгалдайн амьдрах
ба халдвар төрүүлэх чанараар тодорхойлох
Эм олгосны дараах 14 хоногт туршилтын адууны баасанд хангалттай
хэмжээний авгалдай өсгөвөрлөгдсөн тохиолдолд энэхүү туршилтыг хийхээр
төлөвлөсөн байсан.
0
Авгалдайн амьдрах чадварыг in vitro үнэлэхдээ урьдчилан 37 С
халаасан 3 мл ариун 1М-н ФБУ (2% пепсин/трипсин, 0.2 мг/мл гентамицин, 1
мг/мл стрептомицин)-тай 6 үүртэй эсийн өсгөврийн хавтангийн үүр бүрт 50 ш
хүртэл эмийн үйлчилгээнээс үлдсэн cтронгилидийн авгалдай ба хяналтын
0
бүлгийн адууны авгалдай (L3) нэмж, 5% СО2 бүхий 37 С хэмтэй дулаан
тогтоогуурт 14 хоног хүртэл өсгөвөрлөхдөө үүр бүрийн авгалдайн хөдөлгөөн,
үхлийн хувь мөн авгалдайн бүтэц зүйн өөрчлөлтийг харьцуулж, авгалдайн
амьдрах чадварыг үнэлнэ.
Авгалдайн халдвар төрүүлэх чанарыг туршилтын адууны 14 дэх
хоногийн баасанд өсгөвөрлөгдсөн авгалдайг урьдчилан гельминтгүйжүүлсэн
адуунд олгож, авгалдай олгосноос хойших 21 хоногоос эхлэн, баасанд нь
нематодын халдвар илрүүлэх шинжилгээг хийж тодорхойлно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ ҮР ДҮН
4.1. Ивермектинд адууны нематодын даслыг баасанд агуулагдах өндөгний
тоон цөөрлийн аргаар судалсан дүн
Монгол орны байгаль газарзүйн үндсэн 3 бүс дэх хурдан адууны баасны
дээжинд илэрсэн өндөгнүүд бүгд нематодын өндөг байсан ба Strongylidae spp
төрлийн нематодын өндөг (зураг 12) давамгайлж, Parascaris equorum зүйлийн
өндөг (зураг 13) цөөн тоогоор илэрсэн болно.
28