Page 26 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 26

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                     3.2. Судалгааны ажлын арга зүй

                          3.2.1.  Ивермектинд  адууны  нематодын  даслыг  баасанд  агуулагдах
                     өндөгний тоон цөөрлийн аргаар тодорхойлох

                          Монгол  орны  байгаль  газарзүйн  үндсэн  3  бүсэд  [34]  хамаарах  нийт  6

                     байршил  тус  бүрт  хурдны  адуун  сүргийн  халдварыг  төлөөлж  чадахуйц  тооны,
                     мэдрэмтгий бүлгийн монгол адуу (Хүснэгт 2)-аас баасны дээж авч, гельминтийн

                     халдварлалтыг  тодорхойлон,  1  г  баасанд  150  ш/г  [30],  түүнээс  дээш  тооны

                     нематодын  өндөг  илэрсэн  адууг  сонгон,  тус  бүр  8-12  толгой  [29,  30]  бүхий
                     туршилт ба хяналт болгон хувааж, адууны үсийг нь хайчлан тэмдэг тавих, өнгө,

                     зүс болон нэрээр нь тэмдэглэх аргаар ялган тэмдэглэсэн.



                           Хүснэгт 2. Монгол орны байгаль газарзүйн бүс дэх хурдан адууны тоо
                                               ба туршилтын адууг тооцсон нь

                     №  Байгаль                                Адууны тоо, толгой
                         газарзүйн  нийт           хурдан адуу       эм их     туршилтанд  туршилтанд
                             бүс       хурдан      (мэдрэмтгий  олгодог           сонгох        сонгосон
                                       адуу           насны)         80%

                     1      Говь        10,550            2,110      1,688         10-20              10
                     2    Ойт хээр      39,813           6,261       5,009         20-30              23

                     3    Тал хээр      32,303           8,161       6,529         30-40              30

                          Нийт          82,666        16,532        13,227         60-90              63


                            Туршилтын  бүлгийн  адуу  тус  бүрийг  цээжний  бүслүүрийн  туузан

                     хэмжигчээр  амьдын  жинг  нарийвчлан  тодорхойлж  (Зураг  8),  амьдын  жинд
                     үндэслэн Англи улсад үйлдвэрлэгдсэн 1.87%-ийн ивермектин агуулсан шахмал

                     хэлбэртэй  “Экомектин”  (Еcomectin  Horse  Paste)  бэлдмэлийн  тохирох  тунг

                     тооцов.  Экомектинийг  адууны  амаар  шахаж  олгох  (Зураг  10)-доо  эмийн  тунг
                     Хүснэгт 3-ыг ашиглан тооцсон.










                                                                 23
   21   22   23   24   25   26   27   28   29   30   31