Page 22 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 22

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                     Хэрэглэх заалт:

                     Адуу, үхэр, хонь, гахай болон хүний экто болон эндопаразитын халдварын эсрэг
                     өргөн хүрээнд үйлчилнэ. Мал амьтдад 0.2-0.6 мг/кг тунгаар биеийн жинд тооцон

                     олгоно  [52].  Хэлбэрийн  хувьд  тарилга,  шахмал  оо  хэлбэр,  пур-он  дусаалга
                     хэлбэрээр  хэрэглэгдэнэ.  Хээлтэй  мал  амьтдад  хэрэглэж  болно,    сөрөг  нөлөө

                     багатай [48].
                     Хэрэглэх тун:

                     Үхэр, хонь, ямаа 50 кг тутамд 1 мл, гахайд 33 кг тутамд 1 мл, нохой мууранд 0.3

                     мг/кг тунгаар арьсан дор, адуунд 0.2 мг/кг тунгаар дотуур амаар олгож хэрэглэнэ
                     [7].

                     Үйлдлийн механизм:
                     Том цагаригт лактон буюу ивермектин нь мэдрэлийн эсийн мэдрэлийн гүйдлийг

                     дамжуулагч  GABA-д  агонист  үйлчилгээ  үзүүлэх  ба  мөн  сээр  нуруугүйтний
                     мэдрэл  болон  булчингийн  эсийн  мембраны  хлорын  ионы  сувагт  глутаминтай

                     нэгдэж  хлорын  ионы  ялгаралт  нэмэгдсэнээр  эсэд  туйлшрал  үүсэж  мэдрэлийг

                     саажуулж  үхүүлнэ.  Дээрх  2  шалтгааны  улмаас  шимэгчийн  мэдрэлийн  эсийн
                     дамжуулалт саатаж улмаар саажиж биеэс гадагшилдаг байна.

                     Харин  туузан  хорхой  болон  элэгний  фасциолёз  нь  захын  мэдрэлийн

                     дамжуулалтанд  гамма-амино  тосны  хүчил  нь  оролцдоггүй  тул  ивермектин  нь
                     эдгээр  паразитын  эсрэг  үйлчилгээ  үзүүлдэггүй.  Нэг  тасалгаат  ходоодтой  мал

                     амьтанд ивермектинийг дотуур олгоход биемахбодод 95%-иас дээш шимэгддэг
                     бол  хивэгч  мал  амьтдад  гүзээнд  идэвхгүйжиж  зөвхөн  3/1-4/1  хувь  нь  л  биед

                     шимэгддэг байна [48].
                     Биеэс гадагшлах:

                     Ихэвчлэн баасаар гадагшилна, ямар замаар олгохоос үл хамаарч  90% хүртэл

                     баасаар  гадагшилдаг  бол  зөвхөн  2%  нь  шээсээр  гадагшилдаг  байна.  Мөн
                     саалийн мал амьтдад сүүгээр дамжин гадагшилна [41].

                     Ивермектиний сөрөг нөлөө:

                               Бага  насны  мал  амьтанд  тухайлбал  дөрвөөс  доош  сартай  унага,
                                тугалд болон 6 долоо хоногоос доош хоногтой нохойн гөлөг, муурны

                                зулзаганд ивермектинийг олгохгүй [48].
                               Таригдсан  хэсэг  газар  хавдах,  эмзэглэл  үзүүлэх  боломжтой.  Хэд

                                хоногоос шинж тэмдэг арилна [48].

                                                                 19
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27