Page 20 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 20

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                     ивермектин  ба  түүний  уламжлалын  бэлдмэлүүдэд  эрчимтэй  дасч  буйг

                     тодорхойлсон.  (Familton,  2001;  Anzaini,  2001;  Fiel,  2001;  Stafford,  Coles,  1999;
                     Gasbarre,  2004).  Kaplan,  Gerwert  (2002)  нар  Англид  адууны  стронгилидийн

                     төрлийн гельминт бензимидазол ба пирантелын бэлдмэлд дассаныг тогтоосон
                     байна. Шинэ Зеландын хонь, ямааны аж ахуйд 1990 онд хийгдсэн судалгаагаар

                     Ostertagia  spp,  Trichostrongylus  spp,  Chabertia  spp  зэрэг  зүйл  нематодууд
                     ивермектин  болон  бензимидазол,  левамезол  зэрэг  эмүүдэд  дасал  болсон  нь

                     тогтоогдсон байна [58, 63].

                         2014  онд  АНУ-д  хийгдсэн  судалгаагаар  51  унаганаас  баас  авч  өндөг
                     тоолоход  ивермектинээр  эмчилснээс  хойш  12  хоногийн  дараа  16  унаганд

                     P.equorum  өндөг  их  тоотой  илэрсэн  бол  [65]  Канадын  Онтариод  хийгдсэн
                     судалгаагаар  бага  насны  адуунд  шимэгчлэгч  P.equorum  зүйлийн  нематод

                     хорхой нь ивермектинд дасал болсныг, АНУ-н Кентаки мужийн мал эмнэлгийн
                     сургуулийн  судлаачид  адуунд  шимэгчлэгч  стронгилид  (cyathostomes  spp)

                     зүйлийн  нематод  хорхойн  бие  гүйцээгүй  авгалдай  нь  ивермектинд  дасал

                     болсныг тус тус судлан тогтоожээ [51]. Австралийн Кюнслэндийн их сургуулийн
                     эрдэмтэд  ивермектин  бэлдмэл  нь  Австралийн  зүүн  өмнөд  нутгийн  адууны

                     P.eqourum  зүйлд  дөнгөж  65%-тай  үйлчлэн,  эмэнд  үүсгэгч  дасалтай  болсныг

                     тогтоожээ [42].
                         Сүүлийн  үед  Азийн  орнуудад  хийгдэж  байгаа  судалгаанууд  мөн  л  эм

                     бэлдмэлийн  үйлчилгээнд  гельминтүүд  тэсвэртэй  болж  байгааг  анхааруулж
                     байна  (Ancheta,  2004).  Тухайлбал  Dorny  (1994)  нарын  Малайзид  үндэсний

                     хэмжээнд  явуулсан  судалгаагаар  хониний  50%,  ямааны  75%-д  зонхилсон
                     тархалттай  шимэгчилдэг  нематодууд  альбендазолд  тэсвэртэй  болсон  нь

                     тогтоогдсон      бөгөөд     левамизол,      ивермектинд        ч   тэсвэрлэх      байдал

                     тодорхойлогджээ.
                         Монгол  улсад  малын  эмийн  бэлдмэлд  шимэгчийн  даслыг  тодорхойлох

                     судалгааг  ХХААЯ-ны  Мал,  эмнэлэг,  үржлийн  газрын  захиалгаар  МЭХ-ийн
                     гельминт  судлал  ба  хачиг,  шавж,  эгэл  биетэн  судлалын  лабораторийн

                     судлаачид  2008-2009  онд  гүйцэтгэсэн  бөгөөд  эзний  баасанд  агуулагдах
                     өндөгний  тооны  цөөрөл  туршилтын  14  хоногт  албендазолын  бүлэгт  80.06%,

                     ивермектиний бүлэгт 89.9% тус тус тооцогдож, манай орны говийн бүсийн бог

                     малын  Trichostrongylidae  spp  дээрх  2  төрлийн  эмэнд  дасалтай  болсныг

                                                                 17
   15   16   17   18   19   20   21   22   23   24   25