Page 23 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 23
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
Адуунд ивермектинийг тарьсанаас клостридиумын халдвар авах
эрсдэлтэй. Иймд адуунд ивомекийг арьсан дор тарихыг хориглодог
бөгөөд шахмал амаар олгох хэлбэрийг өгөх нь тохиромжтой [44].
Зарим үүлдрийн нохой нь ивермектинд хэт мэдрэг байдаг. Тухайлбал:
Коли үүлдрийн нохойд ивермектин хэрэглэхийг хориглоно. Эдгээр
үүлдэрт Австрали хоньч нохой, Англи хоньч нохой, Шотланд хоньч
нохой, Немц овчарк, Бордер колли зэрэг багтана [56].
Нохой мууранд дусаалга хэлбэр нь харшил үзүүлэх үс унах, тавшиж
хуурайших зэрэг шинж үзүүлж болно.
Адуунд онкоциркозийн эмчилгээний дараа хэт загатнаа илрэх тухайн
хэсэг газар хавдах зэрэг шинж илэрч болно. Энэ нь онкоциркоз тухайн
хэсэг газар үхсэнээс болдог [48].
Үхэрт (hypoderma bovis) гуурын халдварын үед гуур нугасны ойролцоо
байрлаж байх үед эмчилбэл гуйвах, бөгсөн бие саажих зэрэг шинж
илэрч болно [48].
Байгальд үзүүлэх нөлөө: Ивермектин нь загас болон сээр нуруугүйтэн
амьтдад маш хортой нөлөө үзүүлдэг. Ивермектин нь баасаар гадагшлахдаа мал
амьтны баасаар хооллогч болон үржигч ялааны авгалдай болон шавжийг
үхүүлэх сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Монгол улсын малын эмийн бүртгэлд 2017 оны байдлаар нийт 702 малын
эм бэлдмэл бүртгэгдсэнээс 27%-ийг зөвхөн паразитын эсрэг эм бэлдмэл, тэр
тусмаа 15% нь ивермектин агуулсан бэлдмэлүүд дангаараа эзэлж байна [32].
Үүнээс гадна малын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй ивермектин агуулсан
бэлдмэлүүд ганзагын худалдаачдаар дамжин малчид, мал бүхий иргэдийн гар
дээр ихээр хэрэглэгдэх болсон нь нууц биш юм. Манай орны хувьд том цагаригт
лактон суурьт (MLs) бүлгийн бэлдмэл болох ивермектинийг мал, амьтдын
шимэгчийн эсрэг 1990 оноос эхлэн 30 гаруй жилийн турш тасралтгүй, хэрэглэж
байна. Монгол улсын 2016 онд тоолуулсан нийт 61.5 сая малын 80%-иас дээш
буюу хонин толгойд шилжүүлснээр 50 сая малд 1 удаа, 1 мл тунгаар
ивермектин хэрэглэдэг гэвэл 50 сая тун буюу бид жилд дор хаяж 50.000 тонн
ивермектин агуулсан эм бэлдмэлийг импортоор оруулж, хэрэглэж байна.
Монгол улсын мал эмнэлгийн практикт адууны шимэгчдийн эсрэг дараах
20