Page 19 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 19
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
шинээр хэрэглэж эхлэхэд эхний хэдэн жилүүдэд үр дүнгээ маш сайн
үзүүлэх боловч үргэлжлүүлэн хэрэглэсээр байвал үйлчлэхээ больдог.
Ивермектинийг өөр бусад бэлдмэлүүдээр орлуулж хэрэглэлгүйгээр олон
удаагийн давтамжтай хэрэглээний улмаас Шинэ Зеланд болон Өмнөд
Африкийн хонь ямааны H.contortus зүйлийн хорхойд уг эмийн дасал
богино хугацаанд илэрчээ [40].
5. Малын шилжилт хөдөлгөөн: Шимэгчид нь эмэнд дасалтай болсон улс
орны мал аж ахуйгаас мал амьтдыг импортлон авчирж сүрэгт шууд
оруулах нь шимэгчид эмэнд дасах бас нэгэн шалтгаан болно [40].
Дэлхийн олон орны мал амьтдад шимэгчлэгч нематодууд нь тэдгээрийн
эсрэг хэрэглэгддэг эм бэлдмэлд дасал болох нь жилээс жилд нэмэгдсээр байна
[45]. Ялангуяа адуу, үхэр, хонь, ямаа зэрэг мал амьтдад шимэгчлэгч хорхойн
эсрэг гельминтгүйжүүлэгч эм бэлдмэлийг удаан хугацаагаар давтан хэрэглэх нь
уг эмэнд дасал болох нэг үндэслэл болж байна гэж судлаачид үзэх болов.
Prichard [59], Jackson, Coop [53], Sangster, Dobson [61], Besier, Love (2003) нар
мал амьтны гельминтозод нэг төрлийн бэлдмэлийг олон жилийн турш, хяналт
султай хэрэглэснээс өвчний үүсгэгч эмийн үйлчилгээнд дасах үзэгдэл дэлхий
нийтэд хурдацтай тархаж байгааг, Waller (1999), Over [57] нар малын гаралтай
бүтээгдэхүүнээс илрэх эм, бэлдмэлийн үлдэгдэл хүн болоод байгаль экологид
нөлөөлөхүйц түвшинд илрэх болсныг тус тус анхааруулжээ.
Coles [45] нарын боловсруулсан Дэлхийн Мал эмнэлгийн Паразит Судлалын
Зөвлөх Холбоо (W.A.A.V.P)-ны “Мал амьтны гельминтозод хэрэглэдэг эм,
бэлдмэлд үүсгэгчийн даслыг тодорхойлох арга”-ыг ашиглан мал амьтны
гельминтийг мал эмнэлгийн практикт өргөн хэрэглэдэг эм, бэлдмэлд дассан
эсэхийг тодорхойлох нь зөвхөн тухайн улсад төдийгүй хил залгаа улс орнууд,
цаашлаад бүс нутгийн хэмжээнд ч ач холбогдолтой, зайлшгүй хийгдэх судалгаа
болдог байна. Дээрх аргыг ашиглан Waller (1996) нар, Van Wyk (1999) нар, Love,
Coles (2002) нар, Sargison (2001) нарын судлаачид өөрийн орон болон бүс
нутгийг хамруулан уг судалгааг гүйцэтгэж, малын Ostertagia spp, Trichostrongylus
spp, Haemonchus spp төрлийн гельминтүүд бензимидазол ба том цагаригт
лактон суурьтай бэлдмэлүүдэд дассаныг тодорхойлсон байна. Шинэ Зеланд,
Бразил, Аргентин, Англи ба АНУ-д үхрийн Cooperia төрлийн нематод
16