Page 17 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 17
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
барилалтаар чацархайн артери үрэвсэн зузаарч, өргөссөн болохыг илрүүлж
болно. [18].
2.3. Паразиттай тэмцэх арга хэмжээ, зарим эмийн бодист дасал илэрч
байгаа нь
Мал амьтны өвчлөл, үхэл хорогдлын үндсэн шалтгааны нэг болох малын
паразиттай тэмцэж буй мал эмнэлгийн арга хэмжээ сүүлийн 50 гаруй жилд
химийн гаралтай өндөр идэвхтэй эм, бэлдмэлийн хэрэглээнд суурилж байна.
Монгол оронд шинжлэх ухааны мал эмнэлэг 70 гаруй жил хөгжихдөө мал,
амьтны паразиттай химийн гаралтай эм, бэлдмэл ашиглан тэмцэх ерөнхий ба
тусгай арга хэмжээг хавар, намрын төлөвлөгөөт арга хэмжээ болгон зохион
байгуулж, мал сүргийг паразитаас хамгаалан, малын тоо толгойг өсгөх, нэг
малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэжээ [14].
Үндэсний судлаачид локсуран, хлорфос, тетрамизол, мебенвет, фенатизан,
ивомек, альбендазолыг судалж, хэрэглэх заавар, зөвлөмжийг боловсруулан,
эмийн хэрэглээний үр дүнг тооцон, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал үүрэг
гүйцэтгэсэн байна [19, 26, 2, 29, 24, 12, 17, 3, 4, 20, 5, 8].
Анх У.Чойжоо [27] бог малыг анаплоцефлятозоос эрүүлжүүлэх арга хэмжээг
жилд 2 удаа хийх, фенасал, тетрамизол, мебенветийг малын ходоод гэдэсний
нематодод хэрэглэхийг зөвлөсөн бол Г.Шархүү [36] фенотиазинийг хивэгтэй
хольж хонинд бүлгээр олгох аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Манай орны мал, амьтны паразит өвчинтэй тэмцэх арга хэмжээнд сүүлийн
40-өөд жилийн турш бензимидазол, имидазотиазол, том цагаригт лактон суурьт
эмийн бэлдмэлүүдийг зонхилон хэрэглэж байна [15]. Дээрх эм бэлдмэлүүдийг
үйлдвэрлэлд анх хэрэглэх үед бэлдмэлийн үнэ өртөг харьцангуй өндөр байсан ч
манай орны мал сүрэгт зонхилон шимэгчилдэг паразитад 98% хүртэл үйлчлэн,
эдийн засгийн хувьд үр ашигтайг туршилтууд нотолж байлаа [24, 17, 30].
Гэвч ҮХААЯ-ны зарим статистик мэдээнээс харахад монгол улсын нийт мал
сүргийн 96.8%-ийг жил бүр паразитийн эсрэг арга хэмжээнд хамруулсаар
байтал нийт адууны 74.7%, (1998), нийт хонины 71% (2001), нийт үхрийн 72.8%
(2003) ходоод гэдэсний гельминтээр өвчилдөг нь уг арга хэмжээний үр өгөөжийг
14