Page 13 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 13

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                     өвчлөл,  үхэл  хорогдлоор  илэрдэг, нэг  эзнээс  нөгөөд  дамжин  тархаж  тодорхой

                     улс  орны  хэмжээгээр  хязгаарлалтгүй  тив,  дэлхийг  ч  хамарсан  шинж  чанартай
                     болдог өвчлөлийн хэлбэр юм [14].

                         Адууны  гельминтүүд:  Адууны  гельминтийн  аймгийг  судлах  ажил  манай
                     оронд  1950-аад  оноос  эхэлсэн  гэж  үздэг.  Тэр  үеийн  ЗХУ-н  эрдэмтэн

                     Е.Е.Шумакович, В.И.Ивашкин болон Монголын эрдэмтэн У.Чойжоо нар монгол
                     адууны  гельминтийн  аймгийн  зүйлийн  бүрэлдэхүүнийг  тодорхойлох  ажлыг

                     хийсэн  байна.  Е.Е.Шумакович  (1932-1935)  анх  монгол  адууны  гельминтийн

                     аймгийг судлах ажлыг хийж 29 зүйлийн бөөрөнхий хорхой олжээ. В.И.Ивашкин
                     (1948-1951) монгол адуунаас 36 зүйлийн бөөрөнхий, 3 зүйл туузан хорхой олж

                     илрүүлжээ.  У.Чойжоо  монгол  адуунаас  54  зүйл  бөөрөнхий,  3  зүйлийн  туузан
                     хорхой  илрүүлж,  монгол  адуунаас  илэрсэн  цагаан  хорхойноос  халдварлалтын

                     хамаарал,  эрчимжлээр  стронгилята  салбар  багийн  Трихонематид  язгуурын
                     бөөрөнхий  хорхой  1-рт  орох  боловч  өвчлүүлэх  чанараар  стронгилид,

                     параскарид зүйлийн хорхой хамгийн их хор хөнөөлтэйг тогтоожээ. Үүний дараа

                     О.Уламбаяр  адууны  гельминтийн  аймгийн  зүйлийн  бүрэлдэхүүнийг  газар  зүйн
                     бүсчлэлээр  тогтоох,  тэдгээрийн  дотор  эрхтэнд  байрлах  байрлалыг  тогтоох

                     зорилгоор судалгаа явуулжээ [29]. О.Уламбаяр монгол адуунд шимэгчилдэг 56

                     зүйлийн цагаан хорхойг олж тогтоон гэдэсний бүлгийн гельминтүүдийн зүйлийн
                     үндсэн  бүрэлдэхүүн  болох  Strongylidae  spp,  Parascaris  equorum,  Oxyuris  equi,

                     Anaplacephalidae  spp  хорхойнуудын  үндсэн  байрлал,  гельминтийн  аймгийн
                     зүйлийн бүрэлдэхүүнийг газар зүйн 9 бүсээр тодорхойлж урьдчилан сэргийлэлт

                     хийх  оновчтой  хугацааг  тогтоожээ.  Түүний  1988  оны  судалгаагаар  адууны
                     параскарид      газар    зүйн     бүх    бүсэд    илэрдэг      бөгөөд    30.8-63.6%-ийн

                     халдварлалттай гэж үзжээ. Унаганы 94.7%, дааганы 82.1%, шүдлэнгийн 52.1%

                     гэх мэтээр адууны нас ахих тусам халдварлалт нь багасдаг [29]. Гурваас доош
                     насны адуу шимэгчийн халдварт илүү өртөмтгий байдаг бөгөөд өвчлөх эрсдэл

                     өндөртэй тул онцгой анхаарах хэрэгтэй байдаг [39].
                         Адуу  ходоод  гэдэсний  замын  олон  гельминт  хорхойгоор  халдварлан

                     өвчилдөг. Эдгээр гельминтүүд нь адуунд олон янзын эмгэгийн шинжүүд үзүүлэх
                     ба  хүндэрсэн  тохиолдолд  үхэлд  хүргэх  явдал  ч  гарна.  Ходоод  гэдсэнд

                     шимэгчлэгч гельминтүүд нь биемахбодын эрхтэн системээр дамжин нүүдэллэх

                     үедээ эд эрхтнийг шууд болон шууд бусаар гэмтээдэг. Бэлчээрийн маллагаатай

                                                                 10
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18