Page 11 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 11
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
сүлдэндээ морио залж, “Морин эрдэнэ” хэмээн нэрлэж, эрийн гурван наадмын
нэг гол цэнгээн нь морин уралдаан байсаар эртнээс эдүгээг хүрч ирсэн, хойшид
ч үргэлжлэх нь дамжиггүй. Монгол адууны талаар хоёр дахь үзэл онолтой
хүмүүс хулан, монгол адуу хоёр нийлж тахь бий болсон гэж үздэг [25]. Монгол
адууг 1990 онд анх бие даасан үүлдрээр баталсан бөгөөд түүний дотор бие
галбир, цогцос, тэсвэр, хурдлах чадвар, ашиг шимээрээ бие биенээсээ
ялгаатай. Нүүдлийн нөхцөлд уналга эдэлгээнд тохирсон эрс тэс уур амьсгалд
сайн зохицсон, тэсвэртэй, жижгэвтэр биетэй, дунджаар нас гүйцсэн азарганы
мундааны өндөр 131, цээжний бүслүүр 165, биеийн ташуу урт 136, шилбэний
бүслүүр 18,8 см, амьдын жин 360 кг байдаг [6].
Монгол улсын нийт адуун сүргийг газар зүйн бүсчлэлээр авч үзвэл ойт
хээрийн бүсэд 35%, баруун бүсэд 19%, төвийн бүсэд 23%, зүүн бүсэд 22%,
нийслэл орчимд 1% нь оршиж байна [25]. Адууны тоогоор Төв, Архангай,
Өвөрхангай, Булган Сүхбаатар аймгууд тэргүүлж байна [21]. (Зураг 1)
Зураг 1
Морин уралдаан: Хувьсгалын эхний жилүүдэд зөвхөн их морь, дунд морь, бага
морь гэж 3 насны морь уралддаг байснаа 1960-аад оноос эхлэн 6 насны морь,
зарим жил жороо морь уралдах болжээ. Сүүлийн жилүүдэд аймаг, бүс нутаг,
сумаараа нийлж жилийн аль ч улиралд олон арван наадам зохион байгуулж,
түрүүлсэн морьдын эздэд өндөр бай шагнал олгодог жишиг тогтлоо. Монгол
8