Page 7 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 7

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                                                НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. УДИРТГАЛ


                     1.1.   СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ



                         Дэлхийд 200 гаруй үүлдрийн 60 гаруй сая адуу байгаагийн 3 сая нь Монгол
                     адуу байна [25]. Монгол улсын 2016 оны мал тооллогын дүнгээр 3,634.9 тооны

                     адуу тоологдож нийт мал сүргийн 5.9%-ийг эзэлж байна [37].
                         Манай  орны  адуунд  нийт  65  зүйлийн  гельминт  шимэгчилж,  адуун  сүргийн

                     тарга  хүчээ  алдах,  үхэл  хорогдолд  хүргэх  үндсэн  шалтгааны  нэг  болдог.
                     Адууны  гельминтийн  аймгийн  98.2%  нь  түүний  тэжээл  боловсруулах  замд

                     байршин шимэгчилдэг бөгөөд зүйлийн бүрэлдэхүүнд  Strongylus spp, Parascaris

                     equorum,  Oxyuris  equi,  Anoplocephala  spp  гельминтүүд  давамгайлах  халдвар
                     болдог [29]. Мал, амьтны тэжээл боловсруулах болон амьсгалын замд байршин

                     шимэгчилж буй паразитууд эзний баастай хамт гадагшилж буй өндөг, авгалдай,

                     үе  хэсэгтэй  шууд  хамааралтай  байдаг.  Энэ  зүй  тогтолд  үндэслэн
                     гельминтгүйжүүлэх  арга  хэмжээний  үр  дүнд  дотор  шимэгчдийн  тоо  цөөрсөн

                     буюу  бүр  устсантай  холбогдон  эзэн  амьтны  баасанд  агуулагдах  өндөгний  тоо
                     цөөрсөн  буюу  өндөг  ялгарахгүй  болох  үзүүлэлтээр  гельминтгүйжүүлэх  эх

                     үүсвэрийн  үйлчлэлийг  тооцох  боломжтой.  Эм  бэлдмэлд  адууны  гельминтийн
                     даслыг  тодорхойлдог  арга  нь  одоогоор  баасанд  агуулагдах  өндөгний  тоон

                     цөөрлийн  арга байна [39].

                         Монгол хүний адуугаа дээдлэх, эрүүл байлгах зан үйл нь ялангуяа эрчимтэй
                     хөгжиж буй хурдан адууны аж ахуйд химийн гаралтай эм, бэлдмэлийг зохисгүй

                     хэрэглээг  бий  болгох  хандлагатай  байна.  Химийн  гаралтай  эм,  бэлдмэлийг
                     удаан  хугацаанд,  олон  давтамжтай,  хяналт  султай  хэрэглэх  нь  эмэнд  дасал

                     үүсэх  үндсэн  нөхцөл  болдог  [15].  Сүүлийн  жилүүдэд  хурдан  морины  уралдаан
                     олширсонтой  холбоотойгоор  уяачид,  адуу  сонирхогчид  өндөр  үнэтэй,  үржлийн

                     адууг  импортлон  оруулж  ирэн  монгол  адуутай  эрлийзжүүлж  байгаа  нь  эмэнд

                     дасалтай  паразит  хорхойг  тээвэрлэн  авчрах,  улмаар  энэ  нь  богино  хугацаанд
                     нутгийн адууны паразит эм бэлдмэлд дасах үндсэн нөхцлийг бүрдүүлж байна.

                     Хурдны  адууг  гельминтгүйжүүлэх  арга  хэмжээнд  сүүлийн  20  жилийн  турш  том

                     цагаригт лактон суурьт (MLs) ивермектин агуулсан бэлдмэлийг хэрэглэж байгаа
                     нь  адууны  гельминтүүд  энэхүү  бэлдмэлд  дасах  нөхцөл  болох  үндэслэл  болно

                     гэж үзэн энэхүү судалгааг хийлээ.
                                                                  4
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12