Page 8 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 8
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
1.2. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Судалгааны ажлын зорилго нь Монгол адууны ходоод гэдсэнд
шимэгчлэгч нематодууд ивермектинд дасаж буй эсэхийг судлан тогтооход
оршино. Энэхүү судалгаа, шинжилгээний ажлын хүрээнд дараах зорилтуудыг
тавив. Үүнд:
1. Ивермектин агуулсан бэлдмэлд адууны нематодуудын даслыг баасанд
агуулагдах өндөгний тоон цөөрлийн аргаар (БӨТЦА) тодорхойлох
2. Ивермектин агуулсан бэлдмэлд адууны нематодуудын даслыг баасанд
авгалдай өсгөвөрлөх аргаар тодорхойлох
3. Адууны зонхилох гельминтозод ивермектиний хэрэглээг зөвлөх
1.3. СУДАЛГААНЫ АЖЛЫН АЧ ХОЛБОГДОЛ
Манай орны адуунд зонхилон шимэгчилж буй гельминтүүд ба тэдгээрийг
ивермектинд дасаж буй эсэхийг өргөн хэрэглэгддэг гельминт судлалын аргууд
ашиглан тодорхойлсон шинжлэх ухааны мэдээллийг бий болгов. Ажлын эдийн
засгийн ач холбогдол нь ивермектин агуулсан бэлдмэлийг адууны зонхилох
паразитууд дассан эсэхийг тодорхойлж, хөдөө орон нутгийн малын эмч, малчид
уяачдад эмийн даслаас үүсэх, эмийн үргүй хэрэглээтэй холбоотой эргэлзээг
гаргасанд оршино. Мөн ивермектин бэлдмэлийн тун, хэмжээг адууны амьдын
жинд үндэслэх, эмийн дасал үүсэх нөхцлүүдээс сэргийлэхэд юунд анхаарах
хэрэгтэйг зөвлөсөнд энэхүү бүтээлийн практик ач холбогдол оршино.
1.4. СУДАЛГААНЫ АЖЛЫН ШИНЭЛЭГ ТАЛ
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн” сэдэвт судалгааны
ажил нь дараах шинэлэг талуудыг агуулж байна. Үүнд:
1. Монгол адууны нематодууд ивермектинд дасаж буй эсэхийг судлахдаа
адуунд зонхилон шимэгчилж буй нематодын халдвар, түүний
эрчимжлийг тооцох сүүлийн үеийн аргууд болох БӨТЦА, авгалдай
өсгөвөрлөх, ялгах аргуудыг ашиглав.
5