Page 12 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 12

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                     улсын  хэмжээнд  үндэсний  их  баяр  наадмаар  уралддаг  морьдын  тоо  /мянга/

                     сумын наадамд 80.0-100.0, аймгийн наадамд 19.0-21.0, улсын наадамд 2.5-3.0,
                     бүгд  101.5-124.0.  Жил  бүрийн  7  сарын  11-12-ний  өдрүүдэд  дунджаар  112,0

                     мянган  морь  уралддаг  газар  Монгол  улсаас  өөр  хаана  ч  байхгүй.  Бүрэн  бус
                     мэдээгээр Монгол улсын хэмжээнд жилд дунджаар хурдан морины том, жижиг

                     нийлсэн 2400 гаруй уралдаан болдог гэсэн мэдээ байдаг [25]. 1990 оноос өмнө
                     Монголчууд жилдээ нэг наадаж хурдан морио сойж уралдуулж баясан цэнгэдэг

                     байсан  бол  сүүлийн  20  жилд  баяр  наадам,  ойн  тэмдэглэлт  баярууд  олширч

                     малчид, уяачид хурдан морийг өвөл зунгүй уяж уралдуулдаг болжээ [23]. Одоо
                     цагт зөвхөн жил бүрийн 7-р сарын 11-12-нд улсын хэмжээгээр 360 гаруй орчим

                     газарт  нийт  6  насны  100-150  орчим  мянган  морь  уралдаж  байна  [25].  Хурдан
                     морины  уралдаан,  тэмцээн  ихсэхийн  хэрээр  уяачид  адууны  эрүүл  мэндэд

                     анхаарал  тавьдаг  болж  олон  төрлийн  эм  тариа,  эрдэс  витамин  болон
                     гельминтгүйжүүлэх бэлдмэлийг адуундаа их хэрэглэх боллоо.



                     2.2.   Паразит, адууны гельминтүүд, стронгилятоз


                         Паразит (Para 2-дэргэд, орчим; sitos- хоол, тэжээл) гэдэг нэр томъёо нь аль
                     нэгэн  биемахбод  бусдын  хүчээр  хооллох,  тэжээгдэх  гэсэн  утгыг  илэрхийлдэг

                     байна [9, 10]. Шимэгч буюу паразит гэдэг үг эртний Грект үүсчээ. Ромын эзэнт
                     гүрний  үед  найр  хурим  олонтоо  болж,  түүн  дээр  тахил  өргөх  ёслол  үйлдэж

                     цугларсан  олныг  дайлж  цайлдаг  байжээ.  Үүнээс  хоцордоггүй  хэзээний  л
                     оччихсон үнэ хөлсгүй хоол унднаас хагартлаа идэж уудаг хүмүүс олон байжээ.

                     Тэднийг  анхандаа  бусдын  хүчээр  амьдрагч  гэсэн  утгаар  хочилж  байсан  ч

                     яваандаа  бусдын  хүчээр  амьдардаг  хорлогчин  амьтан  буюу  “паразит-шимэгч”
                     гэдэг  үг  болж  эмнэлэг-биологийн  салбарт  нэр  томъёо  болон  хувирчээ  [16].

                     Цагаан хорхой бол нарийн нийлмэл бүтэцтэй, олон эст амьтан. Цагаан хорхойн
                     хувьд  эзэн  амьтны  бие  махбод  нь  зөвхөн  хоол  тэжээл,  орон  байр,  болдог

                     төдийгүй,  бас  түүний  амьдралын  бүхий  л  хэрэгцээг  хангаж,  гадаад  орчинтой

                     харилцах нөхцлийг бүрдүүлж өгдөг [16].
                         Одоогийн байдлаар амьтны аймгийн 23 хүрээ, 71 ангид хамаарагдах 1.5 сая

                     зүйлийн амьтан байдгийн 4-5 % нь буюу 7 хүрээ, 19 ангийн 60-65 мянган зүйл нь
                     паразит маягаар  амьдарч  байна  [10]. Паразитлах үзэгдэл нь шимэгчийн эзэнд



                                                                  9
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17