Page 14 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 14
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
манай орны адуун сүрэгт стронгиляттах, параскаридиоз, гастрофилёз, оксиуроз,
онкоцеркоз зэрэг паразиттах өвчнүүд ихэд өргөн тархсан байдаг байна.
Доктор О.Уламбаяр ивомекээр эмчилсэн адуунаас шимэгчид цаг, хоногоор
хэрхэн гадагшилж байгааг олж тогтоосон бөгөөд монгол адуунаас нематодын
төрлийн 36 зүйл стронгилид, 1 зүйл оксиурид болон 2 төрлийн хэдгэнийн гуур
баасаар гадагшилсны 91.17% нь стронгилид, 7.98% нь гуур, 0.85% нь оксиурид
байгааг олж тогтоожээ [31]. Адуу хорхойгоор өвчилсний хамгийн тодорхой шинж
тэмдэг нь турж эцэх явдал бөгөөд хоол идэх дуршилгүй болохын зэрэгцээ үсэн
бүрхүүл бүрзийж харагддаг. Мөн шимэгчийн халдвар авсан бага насны адууны
гэдэс нь томорч үсэн бүрхүүл нь өрвийж бөөгнөрсөн байдалтай байдаг [11].
Адуу нь өөрийн биед олон төрлийн шимэгч агуулж байдаг. Адууны
шимэгчийн халдварт унага, сарваа, дааган насандаа хамгийн ихээр, хүчтэй
өртдөг, мөн шүдлэн, хязаалан насандаа ч чамгүй өртөнө. Шимэгч хорхойн гол
муу үр дагавар нь өсвөр адуу давжаарах явдал юм. Шимэгчгүйтгэх эмчилгээг
онож хийснээр адууны өсөлт хөгжлийг сайжруулах, ашиг шим, хурд хүчийг нь
нэмэгдүүлэх, элдэв өвчнөөс сэргийлэх боломжтой болно. Нэг азарганы хоёр
төлийг унага байхаас нь нэгийг нь эмчилж, нөгөөг байгалийн жамаар нь
явуулаад харьцуулахад шимэгчгүйтгэх эмчилгээний үр дүн биеийн жингийн
ялгаагаар илт мэдэгдэнэ [22].
Адууны хэвлийн хөндийд цистицерк (Cysticercus), сетариа (Setaria); зүрх,
нүд, булчин хоорондын холбогч эдэд цистицерк (Cysticercus), сетариа (Setaria);
ходоодонд трихостронгил (Trichostrongylus), физоцефал (Physocephalus),
габронем (Habronema), драшей (Draschia), нарийн гэдсэнд анаплоцефал
(Anaplocephala), параскарид (Parascaris), трихонем (Trichonema), физоцефал
(Physocephalus); бүдүүн гэдсэнд анаплоцефал (Anaplocephala) оксиур(Oxyuris),
бие гүйцсэн S.vulgaris (авгалдай нь элэг, уушги, чацархай, гэдэсний цусны
судсанд), бие гүйцсэн S.edentatus (авгалдай нь цоройны хальсан дор), бие
гүйцсэн S.strongylus (авгалдай нь нойр булчирхайд), трихонем (Trichonema)
бусад бүх зүйл стронгилид; шулуун гэдэс хошногны хуниасанд оксиурид
(Oxyuris); дэлүүнд сетариа (Setaria); цагаан мөгөөрсөн хоолой, уушгины
гуурсуудад диктиокаул (Dictyocaulus); арьсан дох эслэгт парафиляр (Parafilaria),
сетариа (Setaria), хүзүүний холбоос шил, хөлний шөрмөсөнд онкоцерк
11

