Page 18 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 18

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                     тодорхойлох,  дутагдалтай  талуудыг  илрүүлэх,  залруулах  шаардлага  буйг

                     илтгэж байна.
                         Паразитын        эсрэг     празикуантел,       имидазотмазол,         бензимидазол,

                     макроциклик  лактон  зэрэг  олон  төрлийн  эм  бэлдмэлүүдийг  хэрэглэдэг.  Эдгээр
                     эм  бэлдмэлийг  хэрэглэж  эхэлснээр  мал  амьтдын  паразитууд  эмэнд  дасах

                     нөхцөл  шууд  бүрэлдэж  эхэлнэ.  Колес  эмчилгээний  хамгийн  өндөр  тунг
                     хэрэглэхэд  шимэгчид  тэсэж  үлдэх  буюу  эмчилгээний  үр  дүнд  уг  бэлдмэлд

                     мэдрэмтгий популяцийн тоо огт буурахгүй болохыг эмэнд дасал болох гэж үзжээ

                     [40]. Тухайн эм бэлдмэлд дассан паразит нь цааш тухайн эм бэлдмэлд дасал
                     болсон  гентэй  гельминтийг  төрүүлдэг  байна.  Эм  бэлдмэлд  паразитууд  дасал

                     болох үндсэн шалтгаанууд нь:
                        1.  Эмчилгээний  давтамж:  Гельминтгүйжүүлэх  эм  бэлдмэлийг  олон

                            давтамжтай  хэрэглэх  тусам  паразитууд  эмэнд  дасах  үндсэн  нөхцөл
                            бүрддэг.  Паразитын  эсрэг  туулгалт,  эмчилгээ  ихээр  хийгддэг  улс,  орон

                            нутгийн  мал  амьтдад  эмийн  дасал  илүү  хурдацтай  явагддаг  байна.

                            Тухайлбал  халуун  орны  хонь  ямааны  H.contortus-ийн  эсрэг  эмчилгээг
                            жилд 10-15 удаагийн давтамжтай хийдэг. Хэдийгээр жилд хийх давтамж

                            нь  бага  боловч  гельминтгүйжүүлэх  эм  бэлдмэлийг  олон  жил  дараалан

                            хэрэглэх  нь  паразит  уг  эмэнд  дасах  нөхцөл  бүрэлддэг  байна.  Колесийн
                            судалгаагаар  жил  бүр  2-3  удаа  эмчилгээнд  хамрагддаг  мал  амьтдын

                            паразитад ч эмийн дасал үүссэн болохыг илрүүлжээ [40].
                        2.  Эмийн  тунг  бууруулж  хэрэглэх:  Эмийн  тунг  бууруулж  хэрэглэх  нь

                            паразит эмэнд дасах маш  том хүчин зүйл болдог байна. Учир нь эмийн
                            тунг  багадуулж  хэрэглэснээр  паразит  эмчилгээнээс  тэсэн  амьд  гарч

                            генийн  хувьд  тухайн  эм  бэлдмэлд  тэсвэртэй  хорхойнуудыг  үе  удам

                            дамжуулан төрүүлдэг байна [40].
                        3.  Масс  эмчилгээ:  Мал  сүргийг  массаар  нь  урьдчилан  сэргийлэх

                            эмчилгээнд  тогтмол  хамруулах  нь  гельминт  эм  бэлдмэлд  дасахад  маш
                            том нөлөө үзүүлдэг. Сүргийн 20%-ийг эмчилгээнд хамруулахгүй үлдээх нь

                            шимэгчид эм бэлдмэлд дасах явцыг удаашруулдаг байна [40].
                        4.  Нэг  төрлийн  эмийн  олон  жилийн  хэрэглээ:  Паразитын  эсрэг  нэг

                            төрлийн  эмийг  олон  жил  дараалан,  давтамжтай  хэрэглэх  нь  паразит

                            эмийн бэлдмэлд дасах нөхцлийг бүрдүүлдэг. Тухайлбал аливаа нэг эмийг

                                                                 15
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23