Page 21 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 21
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
тодорхойлсон байна. [1]. Дээрх эрдэмтэд тарилга, туулгалтын эмийн даслыг
тодорхойлох энэхүү судалгааг цаашид үргэлжлүүлэн Монгол орны ойт хээр, тал
хээрийн бүс нутгуудад бэлчээрийн ургамалжилтын бусад шатуудад хийх
хэрэгтэйг зөвлөсөн байдаг. [1]
2.4. ИВЕРМЕКТИН (MLs)
Ивермектин нь хүн мал, амьтны олон төрлийн шимэгчдийн эсрэг
үйлчилгээтэй бэлдмэл бөгөөд 1970 оны эхээр АНУ-н эрдэмтэн профессор
William Campbell, Японы эрдэмтэн Satoshi Omura нар Streptomyces avermitilis
нэртэй хөрсний мөөгөнцрөөс гарган авч 1981 оноос хүн, мал эмнэлгийн
хэрэглээнд нэвтэрч эхэлжээ [66]. 2015 онд дээрх хоёр эрдэмтэд ивермектинийг
нээсэн судалгаа болон голын сохор, заантах зэрэг хүний өвчний тохиолдол,
өвчлөлийг эрс бууруулсан, мөн түүнчлэн мал амьтны шимэгчдийн халдварыг
бууруулсан зэрэг амжилтаараа Физиологи болон Анагаах ухааны салбарын
Нобелын шагнал хүртжээ [66]. Хэдэн арван жилийн судалгаа болон
барагцаагаар хагас тэрбум хүнд хийсэн эмчилгээний үр дүнд эрдэмтэд голын
сохор, заантах өвчнүүдийг үүсгэдэг филяри хорхойг шимэгчийн эсрэг эм хэрхэн
үхүүлдэг болохыг тодорхойлж чаджээ [28].
Химийн томъёо: 22, 23 –dihydroavermectin B1a C48H74N3O14
22, 23 dihydroavermectin B1b C47H72N3O14 (Зураг 4)
Эм зүйн шинж:
Ивермектин нь өтгөн, тунгалаг шингэн, үнэргүй, тунадасгүй, устай холилдвол
талст буюу ээдмэг байдалтай тунадас үүснэ [7].
Зураг 4. Ивермектиний химийн томъёо
18