Page 16 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 16

“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”


                     халдварлалт өндөр байдаг. Халдварлуулах чадвартай авгалдай өвс тэжээлтэй

                     хамт залгигдсанаас хойш хэдхэн хоногийн дараа 4-р үедээ орж гэдэсний хананд
                     нэвтрэн ордог [18].

                         S.vulgaris-ийн  авгалдай  цусны  судсанд  орох  ба  чацархайн  артери  судсанд
                     орохын өмнө артери судсаар хэдэн долоо хоног эргэлддэг. Улмаар чацархайн

                     артери  судсанд  орж  тэндээ  4  сар орчим  шимэгчилж  амьдарна.  Энэ  хугацаанд
                     авгалдайнууд  хараахан  бие  гүйцээгүй  байх  бөгөөд  бүдүүн  гэдэсний  дотор

                     хананд буцаж ордог. Улмаар бие гүйцсэн өндөглөх чадвартай авгалдай хөгжиж

                     бий болно. Энэхүү шинээр бие гүйцсэн авгалдай ойролцоогоор 6-8 сарын турш
                     өндөг төрүүлнэ. S.vulgaris-ийн авгалдай бие гүйцэхийн өмнөх шатны үед элгэнд

                     очдог [18].




























                                          Зураг 2.S.vulgaris            Зураг 3.S.vulgaris авгалдайн нүүдэл

                         S.vulgaris  нь  цусны  судасны  ханыг  гэмтээн  үрэвсүүлж  аневризм  (өргөсөлт)

                     үүсгэнэ.  Үүний  улмаас  цусны  судсанд  гол  эмгэг  учруулах  ба  улмаар
                     бөглөрөлтийн гаралтай коликт хүргэдэг. Эхлээд, өвчилсөн адуу сульдаж ядрах

                     бөгөөд  үүнтэй  зэрэгцэн  коликийн  хүнд  шинжүүд  илэрдэг.  Энэ  үед  ихэнх

                     өвчилсөн      адууны     биеийн      халуун     нэмэгдсэн     байдаг.     Хурц     явцтай
                     стронгилятозийн  халдварын  үед  адуунд  тэр  бүр  чацга  алдалт  илэрдэггүй  бол

                     ужиг  явцтай  халдварын  үед  адуу  турж  эцэх,  өвс  тэжээл  идэх  дуршил  буурах,

                     чацга ихээр алдах, үе үе коликийн шинжүүд илэрнэ. Ужиг явцтай хэлбэр нь бага
                     насны адуунд ихэвчлэн тохиолдох ба удаан хугацааны турш өндөг авгалдайгаар

                     халдварлагдсан  бэлчээрт  адууг  малласнаас  болж  үүсдэг.  Шулуун  гэдэсний
                                                                 13
   11   12   13   14   15   16   17   18   19   20   21