Page 15 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 15
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
(Onchocerca) авгалдай; нүдэнд телязиа (Thelazia) тус тус шимэгчилдэг байна
[33].
Адууны стронгилятоз: Стронгилят нь (Strongylus vulgaris, Strongylus
edentatus, Strongylus equines.) нь адуунд хамгийн их эмгэг төрүүлдэг шимэгч
хорхой юм. Эдгээрээс адуунд S.vulgaris ихэвчлэн тохиолдох ба эмгэг үүсгэдэг
байна. S.vulgaris нь 2-5 см урт, улаан хүрэн өнгөтэй (Зураг 2), цусны судсаар
(гэдэсний артери вен) нүүдэллэдэг бөгөөд улмаар вен судасны аневризм
(өргөсөлт) үүсгэдэг. Стронгилятын адуунд үүсгэж байгаа халдварыг хурц болон
ужиг явцтай гэж ангилдаг. Энэ нь адууны нас, адуу уг хорхойд хэр зэрэг
тэсвэртэй эсэх, залгигдсан авгалдайн тоо, артери судасны хаана байрлаж
байгаа зэргээр тодорхойлогддог. Хурц явцтай стронгилятоз нь адуу авгалдайг
нэг дор ихээр залгиснаас үүсдэг. Ужиг явцтай стронгилятозын үед адуу цөөн
тооны авгалдай залгих ба өвчний эмнэл зүйн шинж тэмдэг удаан хугацааны
турш илэрнэ. Хурц явцтай халдварын үед адуунд ихэвчлэн колик үүсдэг бол
ужиг хэлбэрийн үед адууны бие сулрах, үе үе коликийн шинж үзүүлэх, чацга
алдах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Стронгилят нь гэдэсний артерийн цусны
судсанд нүүдэллэх үедээ аневризм үүсгэх ба үүний улмаас артерийн судас
өргөсч хана нь нимгэрдэг. Артери судасны хана нимгэрснээс тухайн хэсэг газарт
судас хагарах, эмболи (бөглөрөл) үүсгэж улмаар жижиг артери судаснуудыг
бөглөж эд эсүүдэд очих цусны эргэлтийг зогсоодог байна. Энэ нь ихэвчлэн
чацархайн артери судсанд тохиолддог бөгөөд үүний улмаас бөглөрөлтийн
гаралтай колик үүсдэг [18]. (Зураг 3)
Адууны бүдүүн гэдсэнд бие гүйцсэн эмэгчин хорхой өдөрт 5000-аас олон
тооны өндөг төрүүлж, өндөг нь баастай цуг гадаад орчинд хаягдана.
Тохиромжтой нөхцөлд 24-36 цагийн дотор өндөг 1-р үеийн авгалдай болж
баасанд орж 2-р үе нь эхэлдэг. Энэ хугацаанд баасан дотор орсон
авгалдайнууд бактераар хооллодог. Нэг долоо хоногийн дараа авгалдайн 3-р үе
эхлэх ба авгалдай халдварлах чадвартай болж эзэн амьтнаа хайж эхэлдэг.
Авгалдайнууд бааснаас гарч нүүдэллэн хөрс шороо, өвс ургамалд шилждэг.
Авгалдайнууд өвс ногооны иш навчин дээр шилжин байрлах ба жинхэнэ эзнээ
идэхийг хүлээж байдаг. Гадаад орчны чийглэг байдал нь 3-р үеийн авгалдайн
хөгжил болон адуунд залгигдан халдварлахад эерэгээр нөлөөлдөг. Ялангуяа
бороо хур орсон болон өглөөний шүүдэр унасан үед авгалдайн өсөлт хөгжил,
12

