Page 10 - Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн
P. 10
“Ивермектинд адууны нематодын даслыг судалсан дүн”
1.7. СЭДЭВТ АЖЛЫН БҮТЭЦ, ХЭМЖЭЭ
Магистрын зэрэг горилсон энэхүү бүтээл нь удиртгал (судалгааны ажлын
үндэслэл, зорилго, зорилт, судалгааны ажлын ач холбогдол, судалгааны ажлыг
хэлэлцүүлсэн байдал, судалгааны ажлын шинэлэг тал), хэвлэлийн тойм,
судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга зүй, судалгааны ажлын үр дүн, шүүн
хэлэлцэхүй, дүгнэлт, хураангуй, ашигласан хэвлэл гэсэн бүлгүүдээс тогтоно.
Энэхүү бүтээлийг компьютерийн Arial фондын 12 шрифтээр, мөр хоорондын
зайг 1.5 см хэмжээтэйгээр нийт 54 хуудас бүхий 17 зураг, 4 тахирмаг, 9 хүснэгт,
2 бүдүүвч, 67 нэрийн хэвлэлийн эх сурвалжуудыг ашиглан бичив.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХЭВЛЭЛИЙН ТОЙМ
2.1. Монгол адууны үүсэл гарал, морин уралдаан
Монгол адууг 6000 жилийн өмнө үүссэн гэдэг. Хятадын эртний нэгэн
сурвалж бичигт 6000 гаруй жилийн тэртээ Хүннү нар зэрлэг адуу барьдаг байсан
тухай дурьдсан бий. Адууг анх гэршүүлсэн орны нэг нь Монголчууд юм [25].
Японы эрдэмтэн Гото Томида адууг Монголчууд анх гаршуулсан болохыг
баталсан мэдээлэл гаргаж байсан. Судлаачид адууг тэжээвэр болгосон анхны
голомт нутаг нь Оросын Сибирийн өмнөд хээр тал нутаг гэж үзжээ. Оросын
байгалийн тэртээх тал нутаг Монгол орны газар нутаг байсан гэж үздэг бөгөөд
эндээс Монголчууд анх зэрлэг адууг гаршуулсан гэж үздэг. Тэгэхдээ Тэсийн
голын сав нутагт зэрлэг адууг гаршуулсан болохыг археологичдын баримт
харуулж байна [11]. Монгол улс нийт адууны тоогоор дэлхийд долоодугаар, нэг
хүнд ноогдох адууны тоогоор нэгдүгээрт ордог. Сүүлд Оросын жуулчин, судлаач
Прежвальский нээж шинжлэх ухаанд анх тодорхойлолтыг нь оруулсан Equus
prezewalski буюу зэрлэг тахийг одоогийн адууны өвөг гэж үздэг байсан ч орчин
үеийн судалгаагаар батлагдаагүй байна. Үүнийг батлах мэт “Тахь нь 66
хромсомтой атал адуу 64 хромсомтой нь мэдэгдсэн ба энэ нь тахь бол адууны
өвөг биш гэдгийг гэрчилж буй хэрэг” гэжээ [38].
Морьгүйгээр монгол хүнийг төсөөлөх аргагүй. Монгол хүний амьдрал
морьтой салшгүй холбоотой. Морины түүхэн гавъяаг үнэлж, Монгол улс
7