Page 39 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 39

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


               4.1.  Хонь  болон  ямааны  цэцгийн  вакцин  таригдсан  малын  биеийн  халуун  нь
                                                                         0
                                                                0
               вакцин таригдсанаас хойш 1 – 4 хоногт 0,8 С – 1,2 С хэмээр нэмэгдэж цаашид
               хэвийн хэмжээнд орж байна.


               Хонины  цэцгээс  сэргийлэх  эсийн  өсгөвөрт  амьд  вакцин  тарьсан  хонь,  ямаанд
               шалгалты "Ставропольский" омгоор зориудын халдвар хийхэд хонины цэцгийн

               вакцин  хонийг 100% ,  ямааг  80%  хамгаалж  байгаа  нь  Хүснэгт 2-оос  харагдаж

               байна.

               Хонины  цэцгийн  вакцин  таригдаагүй  3  хонь,  3  ямааг  вакцин  таригдсан  хонь,

               ямаатай цуг байлгаж шалгалтын "Ставропольский " омгоор зориудын халдвар

               хийхэд 3 хонь өвчилж 3 ямаа өвчлөөгүй нь Хүснэгт 3-аас харагдаж байна.

               4.2.  Ямааны  цэцгээс  сэргийлэх  хөнгөн  цагааны  усан  исэлт  формал  вакцин

               таригдсан  ямаа,  хонинд  шалгалтын  "Хо"  омгоор  зориудын  халдвар  хийхэд

               вакцин таригдсан 1 ямаа, 2 хонь өвчилсөн нь Хүснэгт 4-өөс харагдаж байна.


               Ямааны цэцгийн вакцин таригдаагүй 3 ямаа, 3 хонийг вакцин таригдсан хонь,
               ямаатай  цуг  байлгаж  шалгалтын  "Хо"  омгоор  зориудын  халдвар  хийхэд  бүгд

               өвчилсөн нь Хүснэгт 5 аас харагдаж байна.

               4.3. Хонь, ямааны цэцгийн вирусийг эсийн анхдагч өсгөвөрт дасгасан дүн:


               Хонины  цэцгийн  "Ставропольский"  омог  болон  ямааны  цэцгийн    "Хо"  омгоор

               халдааж  өвчлүүлсэн  хонь,  ямаанаас  авсан  эмгэгт  дээжийг  үнээний  хээлийн

               анхдагч  эсийн  өсгөвөрт  2-3  удаа  дамжуулан  өсгөвөрлөхөд  эс  эмгэгшүүлдэг
               вирусийн агент илэрч байв.


                                                      5. Дүгнэлт:


                    1.  Сонгины  биоүйлдвэрт  бэлтгэж  буй  хонины  цэцэг  өвчнөөс  сэргийлэх
                        эсийн  өсгөвөрт  вакциныг  ямааны  цэцэг  өвчнөөс  сэргийлэхэд  ашиглаж

                        боломжтой болохыг илрүүллээ.

                    2.  Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд вакцин нь хонийг
                        100%,  ямааг  80%  хамгаалж  байна.  Хонины  цэцгийн  вакцинаар  ямааг

                        вакцинжуулах боломж байна гэж үзэж байна.





               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                  39
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44