Page 41 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 41

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


               1967  онд  Ховдод  гарсан  цэцгийн  "Хо"  омгоос  нилээд  өөрчлөгдсөн  байгаа  тул
               ямааны цэцгийн вакцины омгийг шинэчлэх шаардлагатай байна.


               Ер  нь  поксвирусийн  язгуурын  каприпоксвирусийн  төрөлд  хамаарагддаг

               вирусууд  нь  өөр  хоорондоо  сөөлжих  идэвх  үзүүлдэг  зүй  тогтолд  тулгаварлан
               энэ төрлийн өвчнүүдээс сэргийлэх хам (поливалентный) вакцин бэлтгэн сорих

               боломжтой болохыг энэхүү судалгааны үр дүнгээс харагдаж байна.


               Тухайлбал: шөвөг яр, цэцэг (хонь, ямаа, үхрийн) гэх мэт өвчнүүдээс сэргийлж
               болох  үндэслэлтэй.  Бид  энэхүү  судалгааныхаа  ажлын  үр  дүнд  тулгаварлан

               хонины  цэцгийн  вакциныг  ямаанд  хэрэглэж  болох  үндэслэлтэй  болохыг

               илрүүлж тодорхойллоо.

                                           7. Үйлдвэрлэлд өгөх зөвлөмж


                   1.  Хонь,  ямааны  цэцэг  өвчин  нь  ийлдсийн  нэг  хэвшилтэй  боловч  уургийн

                       цөөн  хэдэн  генийн  дарааллаараа  ялгаатай  тул  гүнзгийрүүлж  генийн

                       түвшинд нь судлах шаардлагатай.
                   2.  Хонь, ямааны цэцгийн вакцины омог болон дэгдэлтийн омгийг хооронд нь

                       харьцуулан судлах шаардлагатай.

                                                      8. Талархал


                       Энэхүү  судалгааг  хийж  гүйцэтгэхэд  гүн  туслалцаа  үзүүлсэн  удирдагч

               багш  Мал  эмнэлгийн  хүрээлэнгийн  вирус  судлалын  лабораторийн  эрхлэгч

               эрдэм  шинжилгээний  ахлах  ажилтан  доктор  Б.Пүрэвцэрэн  /Ph.D/,  магистрын
               ажлын  албан  ёсны  шүүмжлэгч  доктор  Т.Буяннэмэх  /Ph.D/,  мал  эмнэлгийн

               хүрээлэнгийн  вирус  судлалын  лабораторийн  ажилтан  Р.Одбилэг  /Ph.D/,  Мал
               эмнэлгийн  хүрээлэнгийн  вирус  судлалын  лабораторийн  хамт  олон,  Мал

               эмнэлгийн  эмийн  сорилт  баталгаажуулалтын  улсын  лабораторийн  хамт  олон,
               захирал  Б.Баярсайхан,  ахлах  эксперт  Д.Ууганбаяр,  Хөдөө  Аж  Ахуйн  их

               сургууль, Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн багш

               нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.









               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                  41
   36   37   38   39   40   41   42   43   44   45   46