Page 40 - Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн
P. 40

“Хонь, ямааны цэцгийн вакцины сөөлжих идэвхийг сорьсон дүн”            2015 он


                                                 6.Шүүн хэлэлцэхүй:

               Хонь,  ямааны  цэцэг  нь  поксвирусийн  язгуурын  каприпокс  вирусийн  төрлийн

               ДНХ  агуулсан  вирусээр  үүсгэгдэнэ.  Хонь,  ямааны  цэцгийн  вирус  нь  өөр
               хоорондоо  бүтэцийн  хувьд  ойролцоо,  ийлдэс  судлалаар  сөөлжих  идэвх

               үзүүлдэг  тул  зайлшгүй  шаардлагатай  үед  аль  нэг  вакциныг  нь  ашиглаад
               дархлаажуулалт  явуулж  болох  эсэхийг  тогтоох  зорилгоор  энэхүү  туршилт

               сорилын ажлыг гүйцэтгэсэн болно.


               Манай  орны  хувьд  хонь,  ямааны  цэцэг  өвчнөөс  сэргийлэх  найдвартай  арга
               хэрэгсэлтэй  боловч  улс  орны  эдийн  засгийн  байдалтай  уялдаж  өвчин  гардаг

               бүс нутагт төлөвлөгөөтэйгээр дархлаажуулж чадахгүй байгаа тул өвчний сэжиг

               илэрсэн  тохиолдолд  оношийг  шуурхай  найдвартай  тогтоох,  сэргийлэх,
               дархлаажуулах ажлыг цаг алдалгүй явуулах нь чухал юм.


               Хонины  цэцгээр  ямаа,  ямааны  цэцгээр  хонь  өвчилдөггүй  боловч,  вирусийн

               нуклеотидын  дараалал,  бүтэцийн  хувьд  маш  бага  (94-96%)  зэргийн  ялгаатай
               болохыг  (Bowden.R,  Babiuk.L,  Parkyn.R)  тогтоосон  мэдээлэл  нь  Английн

               Пирбрайтад  хийлгүүлсэн  манай  хонь,  ямааны  цэцгийн  вирусийн  нуклеотидын
               бүтэцтэй ойролцоо байна.


               Мөн  хонь,ямааны  цэцгээр  өвчилсөн  малын  эд  эрхтэний  дээжинд  вирус

               илрүүлэх  шинжилгээ  хийсэн  судлаач-(Carn.M,  Vanessa)-дын  мэдээлэлтэй
               бидний  хийсэн  вирус  илрүүлэх  болон  вирус  өсгөвөрлөсөн  судалгааны  дүн

               ойролцоо байна.


               Манай оронд хонины цэцэг өвчний тохиолдол 2006-2007 он болон 2009, 2013,
               2015  онд  бүртгэгдсэн  нь  уг  өвчин  ахин  гарах  магадлал  өндөртэй  байгааг

               харуулж байна.


               Мөн ямааны цэцэг өвчин 2008-2009 онд тохиолдсон нь эрсдэл дагуулж байгаа
               юм.


               Мөн  2006-2009  оны  хонины  цэцгийн  эмгэгт  дээж,  2009  оны  ямааны  цэцгийн

               эмгэгт  дээж  болон  хонины  цэцгийн  вакцины  "Перего"  омог  ямааны  цэцгийн
               вакцины  "Хо"  омог  зэрэгт  Английн  Пирбрайтын  лабораторит  хийлгүүлсэн

               дээжнүүд  нь  нуклеотидын  хувьд  хонь,  ямааных  бага  зэргийн ялгаатай  байсан

               байна.  Харин  2009  оны  ямааны  цэцгийн  вирусийн  нуклеотидын  дараалал  нь
               Бүрэнмэндийн Баярцэцэг                                                                  40
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45