Page 38 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 38
[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ] Шүүн
хэлэлцэхүй
ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ
Дэлхийн хүн ам эрчимтэй өсч байгаагаас хүнсний хэрэглээ, түүн дотроос мал,
амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ ихээхэн өсч байна.
Ялангуяа мал, амьтны гаралтай мах, сүү, өндөг зэрэг байгалийн гаралтай
экологийн цэвэр, аюулгүй бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага асар хурдацтай
нэмэгдэж, түүнд тавигдах эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлага ч өндөрсөж байна.
Учир нь дэлхийн олон орон, түүн дотроос Ази тивийн хөгжиж буй орнуудын хүн
амын дунд хоол хүнсээр дамжсан халдвар, хордлого түгээмэл тохиолдож байгаа
мэдээлэлийн эх сурвалжууд [12,18,2,39,2], энэ чиг хандлага сүүлийн жилүүдэд манай
оронд ч нэлээд ажиглагдаж байгаа нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын тайлан
[7] болон бусад судлаачдын мэдээлэлээс харагдаж байна [11,18,2,39,36,2].
Мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагын албан ёсны мэдээ, тайлан болон
судлаачдын дүгнэлтээс харахад манай орны хувьд бүртгэгдсэн хүнсний халдвар,
хордлого нь ихэвчлэн E.coli, Salmonella spp. зэрэг хоруу чанартай нянгаар үүсгэгдсэн
болохыг тэмдэглэсэн байна [21,18,22,2,39,2].
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн
байгууллага болон гадаадын судлаачдын мэдээлж буйгаас харахад хүн амын эрүүл
мэнд, улмаар амь насанд нь занал учруулж буй хүнсээр дамжих халдвар, хордлогын
нэг гол нөхцөлдүүлэгч нь Сampylobacter spp [13,19,18,2,1] бөгөөд түүний эрсдлийг
бууруулж хүн амыг аюулгүй бүтээгдэхүүнээр хангах чиглэлд улс орон бүр анхаарлаа
хандуулахыг уриалсаар байна.
Хэдийгээр манай орны хувьд Сampylobacter spp-аар үүсгэгдсэн халдвар,
хордлогоор олон хүн өвчилсөн, үхсэн албан ёсны мэдээлэл, тоо бүртгэл ховор байгаа
хэдий ч энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа, лабораторийн шинжилгээ, эрсдлийн
үнэлгээ хийсэн мэдээлэл ихээхэн хомс байгаа зэрэг нь энэхүү нянгаар үүсгэгдсэн
хордлого оношлогдоогүй, эрсдэл бага гэж үзэх үндэслэл ч ихээхэн бага байна.
Сampylobacter spp нь ихэнхи сүүн тэжээлт амьтан болон шувууны тэжээл
боловсруулах замд паразитлан, ихэнхдээ эзэн амьтандаа өвчин үүсгэхгүй боловч мал,
амьтны нядалгааны явцад мах, ялангуяа шувууны мах ялгадас болон гэдэсний
агуулагдахуунаар бохирдсон тохиолдолд хүний халдвар, хордлогын үндсэн эх үүсвэр
нь болдог байна [12,19,18,39,2].
Манай оронд 1969 онд Сampylobacter өвчин үхэрт оношлогдож, үхэр сүргийн
үргүйдэлт, сувайралт, хээл хаялтанд үзүүлэх нөлөө, уг өвчний халдварлалт, тархалт,
үүсгэгчийн шинж төлөвийг судалж, эмчлэх аргыг боловсруулсан судалгааны ажил
38