Page 41 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 41
[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ] Шүүн
хэлэлцэхүй
тухайлбал антибиотик хэрэглэсэн үед дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлдэг гэж
тэмдэглэсэн нь бидний судалгааны ажлын үр дүнтэй ерөнхийдөө дүйж байна.
Хүнсний халдвар судлаачид хүнсэнд хэрэгцээлдэг мал амьтдад макролид
болон фторхинолин тэсвэртэй омгууд илэрсээр байгаатай холбоотой хүн эмнэлэгт
ихээхэн ач холбогдолтой өргөн хэрэгцээний дээрх антибиотикуудыг мал аж ахуйд
түгээмэл хэрэглэхийг хязгаарлах, зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэхийг зөвлөх тал
дээр хамтран ажиллах хүсэлт гаргасаар байна.
Батнасан. Ё –ын судалгааны багийханы “Сальмонеллийн өсгөвөрүүдэд
нуклеотидын солигдолтоос гаралтай мутаци үүссэнийг тодорхойлсон нь”
судалгаандаа Gyr A ген дээр мутаци үүссэн эсэхийг шалгахад 87 дах кодон дээр
Аспертын хүчил Валин болж өөрчлөгдсөн нь түгээмэл тохиоддоггүй, далд мутаци
үүссэн болохыг илрүүлсэн байна. Бидний “Тахианаас хүнсний хордлого үүсгэгч
Campylobacter spp. илрүүлэх” судалгааны дүнд Gyr A генийн мутацийн шинжилгээн
дээр 86 дах кодон дээрээ Треонин амин хүчил Изолейцин амин хүчлээр солигдсон
далд мутаци үүссэн байсныг илрүүлсэн. Gyr A ген нь Campylobacter spp. Сальмонелла
бактериудад хоёуланд нь мутацид орсон байна. Энэ нь хүрээлэн буй орчинд
антибиотикийн үлдэгдэл их байж болзошгүй харуулж байна. Хүнсэнд хэрэгцээлдэг мал
амьтдад макролид болон хинолинд тэсвэртэй омгууд илэрснээр хүн эмнэлэгт ихээхэн
ач холбогдолтой антибиотикуудыг мал аж ахуйд хэрэглэхийг нь зөвхөн онцгой
тохиолдолд хэрэглэх замаар хязгаарлах уу гэдэг асуудалтай тулгарч байна. MLST- ын
талаар монгол оронд хэвлэгдэн нийтлэгдсэн материал байхгүй байгаа нь энэхүү
судалгаа нь анхдагч болж байна гэж үзэж байна.
41