Page 39 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 39

[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ]                  Шүүн
                                                                              хэлэлцэхүй

             байдаг. Гэхдээ бидний судалгааны ажлын арга зүй дүйж буй судлаачийнхаас малын
             төрлийн хувьд ялгаатайгаас гадна арга зүй хувьд судалгаа, шинжилгээ хийхэд хүлээн

             зөвшөөрөгдсөн орчин үеийн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмж, урвалж ашигласан,
             шинжилгээний иж бүрэн цогц аргыг хэрэглэж үр дүнг баталгаажуулснаараа ялгаатай
             бөгөөд давуу талтай байна.
                  Одоогоор Монгол оронд тахиа болон түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүнд
             Campylobacter түүний дэд хэвшлүүдийг тодорхойлж үр дүн гаргасан судалгааны ажил
             байхгүй байгаа тул ялган дүйх боломж бага байлаа.
                  Харин  өндөр  хөгжилтэй  орнууд  ялангуяа  Азийн  орнуудад  гахай,  тахиа,
             тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд Campylobacter- ийн халдварлалт, түүнээс
             хүнд  үүссэн  хордлого,  халдварлалт,  тархалт,  уг  нянгийн  антибиотикт  тэсвэрлэх

             чанарыг судалсан судалгааны ажил, сурах бичиг, мэдээлэлийн эх сурвалжууд байна.
                  Newell  болон  Fearnley  нарын  2003  оны,  Sopwithнарын  2003  оны  судалгаанд
             Фермийн үржүүлгийн шувуудтай шууд хүрэлцэх, бэлчээрийн шувуудын ундаалах ус,
             бэлчих  хөрсийг  бохирдуулах  боломжтой  тохиолдолд  зэрлэг  шувууд  нь  халдварын
             чухал эх үүсвэр болно гэж үзсэн. Waldenstrom нарын  2002, Karenlampi нарын2007 оны
             судалгаагаар  нүүдлийн  төрөл  зүйлийн  шувууд  ч  мөн  Campylobacter spp.-ийн
             халдварыг маш хол газраас тээн авчрах үндэслэлтэй.   Иймд зэрлэг шувууд болон
             бэлчээрийн  хэлбэрээр  бойжигдож  буй  фермийн  тахианууд  олон  тооны  нийтлэг
             Campylobacter spp.-ийн генийн төрөл зүйлийг агуулдаг байж болох юм. Их Британийн
             Хүнсний  Стандартын  Агентлаг,  Судалгааны  Төсөл  B15011-ийн  дүнгээс  харахад  ч
             бэлчээрийн  тахиануудаас  илэрсэн  илэрцүүдийг  улсын  хэмжээнд  явуулсан  тахианы
             махны  шинжилгээнээс  илэрсэн  илэрцүүдтэй  харьцуулан  судлахад    тахиа  болон
             тахианы  махны  илэрцүүдэд  үнэмлэхүй  бага  хэмжээний  генетикийн  ялгаа

             тодорхойлогдсон  нь  бактер  тээгч  нь  орон  зай,  цаг  хугацааны  хүчин  зүйлээс  илүү
             бактерийн тархалт, тохиолдлуудад нөлөөтэй байна гэж үзсэн байна. Бидний судалсан
             тахианы  аж  ахуйн  ихэнх  нь  байранд,  зарим  аж  ахуй    дулааны  улиралд  саравчинд
             гадаалуулах,  зугаацуулах  байдлаар  өсгөж  бойжуулдаг  нь  хүрээлэн  буй  орчноос
             халдвар  авах,  тархаах  магадлал  өндөртэй  байж  болох  юм  гэдэг  утгаараа    дээрх
             судлаачдын  судалгааны  үр  дүнгийн  ерөнхий  санаатай  тохирч  байна.  Цаашид  ч
             монголчууд ялангуяа төв орон нутгийн тахианы жижиг аж ахуйнууд ихэвчлэн гадаа,
             бэлчээрээр  тахиаг  үржүүлдэг,  тахианы  сангасаар  хүнсний  ногоог  борддог  зэрэг  нь
             халдвар тархах эрсдэл өндөртэйг илэрхийлж байна.




                                                                                        39
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44