Page 40 - Тахианаас хүнсний хордлого үүсгэгч CAMPYLOBACTER SPP.-ийг илрүүлсэн судалгааны дүн
P. 40
[ШИНЖЛЭХ УХААНЫ МАГИСТРЫН ЗЭРЭГ ГОРИЛСОН БҮТЭЭЛ] Шүүн
хэлэлцэхүй
Фторхинолины бүлгийн антибиотикт тэсвэртэй гахайн Campylobacter coli-ийн
удамшлын ялгаатай байдлын талаар хийсэн Ж.Келлер, В.Перретен нарын
судалгааны ажлын дүнгээс харахад кампилобактерууд дан мутацаар ципрофлоксацин
болон эритромициныг өндөр түвшинд тэсвэрлэх чанар үүсгэх онцгой их чадвартай
байдаг. Campylobacter-ийн удамшилзүйн тогтворгүй байдал нь энэхүү нян тааламжгүй
орчин тухайлбал антибиотик хэрэглэсэн үед дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлдэг
гэж тэмдэглэсэн нь бидний судалгааны ажлын үр дүнтэй ерөнхийдөө дүйж байна.
Хүнсний халдвар судлаачид хүнсэнд хэрэгцээлдэг мал, амьтдад макролид
болон фторхинолин тэсвэртэй омгууд илэрсээр байгаатай холбоотой хүн эмнэлэгт
ихээхэн ач холбогдолтой өргөн хэрэгцээний дээрх антибиотикуудыг мал аж ахуйд
түгээмэл хэрэглэхийг хязгаарлах, зөвхөн онцгой тохиолдолд хэрэглэхийг зөвлөх тал
дээр хамтран ажиллах хүсэлт гаргасаар байна.
Ё.Батнасангийн судалгааны багийханы “Сальмонеллийн өсгөвөрүүдэд
нуклеотидын солигдолтоос гаралтай мутаци үүссэнийг тодорхойлсон нь” сэдэвт
судалгаандаа Gyr Aген дээр мутаци үүссэн эсэхийг шалгахад 87 дах кодон дээр
Аспертын хүчил Валин болж өөрчлөгдсөн нь түгээмэл тохиоддоггүй, далд мутаци
үүссэн болохыг илрүүлсэн байна. Бидний “Тахианаас хүнсний хордлого үүсгэгч
Campylobacter spp.Илрүүлэх нь” судалгааны дүнд Gyr Aгенийн мутацийн шинжилгээн
дээр 86 дах кодон дээрээ Треонин амин хүчил Изолейцин амин хүчлээр солигдсон
далд мутаци үүссэн байсныг илрүүлсэн.Gyr A ген нь Campylobacter spp.Salmollela
бактерт хоёуланд нь мутацид орсон байна. Энэ нь хүрээлэн буй орчинд антибиотикийн
үлдэгдэл их байж болзошгүй харуулж байна.Хүнсэнд хэрэгцээлдэг мал, амьтдад
макролид болон хинолинд тэсвэртэй омгууд илэрснээр хүн эмнэлэгт ихээхэн ач
холбогдолтой антибиотикуудыг мал аж ахуйд хэрэглэхийг нь зөвхөн онцгой
тохиолдолд хэрэглэх замаар хязгаарлах уу гэдэг асуудалтай тулгарч байна.MLST-ын
талаар монгол оронд хэвлэгдэн нийтлэгдсэн судалгааны үр дүнтэй холбоотой
материал байхгүй байгаа нь энэхүү судалгаа нь анхдагч болох бүрэн үндэслэлтэйг
харуулж байна.
Фторхинолины бүлгийн антибиотикт тэсвэртэй гахайн Campylobacter coli-ийн
удамшлын ялгаатай байдлын талаар хийсэн Ж.Келлер, В.Перретен нарын судалгааны
ажлын дүнгээс харахад кампилобактерууд дан мутацаар ципрофлоксацин болон
эритромициныг өндөр түвшинд тэсвэрлэх чанар үүсгэх онцгой их чадвартай байдаг.
Campylobacter-ийн удамшилзүйн тогтворгүй байдал нь энэхүү нян тааламжгүй орчин
40