Page 23 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 23

Хэнтий аймгийн боом өвчний  голомтын судалгаа


                     үүссэн  эсэхийг  харж  тогтоов.  Грамын  аргаар  будаж  микроскопын  иммерсийн

                     системээр дурандан гаргасан.


                     Грамын аргаар будах


                     Өсгөвөрөөс  түрхэц хийж дөлөн дээр хатаав.

                     Кристалл виолет дусааж 2 минут .


                     Люголийн уусмалаар  2 минут


                     96%-н спиртээр 30 секунд


                     Фуксинээр 1 минут будав.


                     Михины арга: Метилийн спиртэнд 10 минут бэхжүүлсэн түрхцийг леффлерийн
                     хөхөөр 3-5 минут будав.


                     Биохимийн  идэвх.  B.  anthracis-ийн  нутгийн  өсгөврүүдийн  нүүрс-ус  задлах

                     шинжийг    арабиноз,    глюкоз,  галактоз,  манноз,  лактоз,  мальтоз,  сахароз,

                     раффиноз,  маннит зэрэг 9 нүүрс ус  бүхий Гиссийн орчинд суулгаж 7 хоногийн
                     турш  ажиглаж  хий,  хүчил  үүсгэсэн  эсэхийг    бөмбөлөг  үүсэлт,  тэжээлт  орчны

                     өнгийн хувиралтаар тодорхойлов.
                     Гиссийн  орчин  бэлтгэхдээ  нэрмэл  усанд  пептон  1%,  натри  хлорид    0.5%-иар

                                                                                                             0
                     хийсэн  ба  Андредегийн  индикатор  1%-иар  нэмж  уустал  ньхалаагаад  (80 С
                     хүртэл)  рН–ийг  7.2–иор  тохируулсан.  Агар  агараас  0.2  %  -иар  нэмж  5  минут

                     буцалгаад  тодорхой  хэмжээгээр  шаардлагатай  нүүрс-усны  тоогоор  колбонд

                     савлаж нүүрс–ус бүрээс 1 %-иар тооцож  ариутгав.
                               ОХУ-д  үйлдвэрлэсэн  нэг  ширхэгтээ  10  нэгж  бензилпенициллин  агуулсан

                     цаасан зээрэнцгийг ашиглаж мах пептоны агар дээр ургалт саатлын бүс үүсгэж
                     байгаа байдлаар тодорхойлсон.


                                           3.5.    Молекул  биологийн  шинжилгээ


                            Малаас  илрүүлэн  ялгаж  авсан  өсгөврүүд  pXO1,  pXO2  плазмид  агуулж
                     байгаа  эсэхийг  тодорхойлох  зорилгоор  3  өсгөвөр  ашиглан  стандарт

                     полимеразын гинжин урвалыг тавьсан болно.
                      Хэрэглэгдэхүүн:  B.  anthracis-ийн    өсгөврөөс  бэлтгэсэн  ДНХ,  СAG  -1,  AG  -2,

                     MAGAUVRC1-L, MAGAUVRC1-R.  Праймер, ПГУ тавихад нэрмэл ус,  dNTP, ПГУ-



                     Очирбатын Хурцбаатар                                                                                                                 19
   18   19   20   21   22   23   24   25   26   27   28