Page 19 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 19
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
3.1. Хэнтий аймагт гарсан боом өвчний мэдээлэлд
дүн шинжилгэээ хийх
Хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг голчлон баримт мэдээллийг цуглуулж
нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, харьцуулан судлах арга дээр тулгуурлан
явуулдаг тул бид энэхүү судалгаанд Хэнтий аймгийн мал эмнэлгийн архивт
байгаа 1950-2013 оны хооронд оношлогдсон малын боом өвчний мэдээлэл,
ЗӨСҮТөвийн 1978-2013 онуудад бүртгэгдсэн хүний өвчлөлийн баримт
мэдээллийг ашиглан боом өвчний тархалтыг аймгийн хэмжээнд сумаар гаргаж,
боом өвчнөөр хорогдсон малыг булж устгасан газрыг мэдээллийг авч боом
өвчний голомтот газар дээр очиж GPS (german) төхөөрөмжийг ашиглан
байршлын солбицлыг нарийвчлан тогтоож epi-Info, google map программуудыг
ашиглан голомтын зураглал гаргав.
Мөн судлаач А. С Коротич нар боом өвчин гарч байсан нутаг дэвсгэрийг
З ангилсны дагуу голомтын идэвхийг тодорхойлов. Үүнд
1. Боом өвчин жил юмуу 1-2 жилийн завсарлагатай гарч байгаа голомтыг
идэвхтэй
2. 10 жил буюу түүнээс дээш хугацаанд 2-3 удаа гардаг голомтыг үе үе
гардаг
3. Нэг удаа гарсан буюу 10-с дээш жилд дахин гараагүй голомтыг идэвхгүй
гэж үзсэн байна.
Боомын өвчний явц байгаль, уур амьсгал хөрс газар зүйн нөлөө багагүй
байдаг талаар бичсэн мэдээлэл нилээд байдаг бөгөөд бид улиралч чанарыг
үзэхийн тулд улирлаар болон байгалийн бүс бүслүүрээр дүн шинжилгээ
хийж гаргасан.
3.2. Шууд бус фермент холбоот эсрэг биемийн урвал
Дээж цуглуулах: Аливаа халдварт өвчнийг оношлох, тандан шинжилгээ
явуулахын тулд судалгаанд ашиглах дээжийг арга зүйн дагуу зөв тээвэрлэж,
хадгалах явдал чухам юм. Бид Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр,
Дэлгэрхаан, Баян-Адрага, Дадал, Батширээт, Баянхутаг, Жаргалтхаан сумдын
боомын голомтын ойролцоо бэлчдэг боом өвчний вакцинд хамрагдаагүй нийт
Очирбатын Хурцбаатар 15