Page 16 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 16
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
хосоор байрлалтай, нийлсэн хэсэг нь тэгш өнцөгт хэлбэртэй харагдана. Эмгэгт
материал болон бикарбонаттай тэжээлт орчноос, бэлтгэсэн түрхэцэнд боомын
үүсгэгч бүрээстэй харагдана. [1,2,3,11,14] Лабораторийн жижиг амьтдыг эмгэгт
материалаас шууд халдваргүйжүүлэх болон ургуулсан цэвэр өсгөврөөр
халдваргүйжүүлж болно. Цагаан хулганы сүүлний угийн арьсан доор, усан
гахайн нурууны арьсан дор тарьж халдваргүйжүүлдэг. Амьтныг үхсэнээс хойш
зүрх болон бусад эрхтнээс түрхэц бэлтгэж микроскопоор харж үзэх ба МПА,
МПШ ургуулан цэвэр өсгөвөр гаргаж авна [1, 2 ,3, 11, 14].
Молекул биологийн шинжилгээ: Сүүлийн үед дэлхийн олон орны эрдэмтэд,
судлаачид хурдан, шуурхай оношлох зорилгоор полимеразын гинжин урвалыг
(ПГУ) хэрэглэхийг зөвлөж байгаагийн дээр ПГУ нь илрүүлэлт сайтай,
оношлогооны найдвартай арга гэж тооцох болсон байна. Нян судлалын
3
шинжилгээний аргаар 0.1 грам маханд В. anthacis-н 10 эс байхад илрүүлэх
тийм ч хүндрэлтэй биш бол харин ПГУ-аар 1 грам махан дахь B.anthracis-ийн 1
үрэнцрийг илрүүлж чадна гэсэн судалгаа байдаг байна [1,7].
Ийлдэс судлалын шинжилгээ: Ийлдэс судлалын шинжилгээ нь уламжлалт ба
орчин үеийн илүү мэдрэмтгий арга болох өвөрмөц холбогдох урвал гэсэн хоѐр
хэсэгт хуваагдаж байна. Эдгээрээс уламжлалт аргад: Наалдуулах урвал (НУ),
Цус наалдуулах урвал (ЦНУ), Цус наалдалтыг саатуулах урвал (ЦНСУ),
Хавсрага холбох урвал (ХХУ), Нэвчин тунадасжуулах урвал (НТУ) зэрэг бөгөөд
тэдгээр урвалын үр дүнг шинжлэгч мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар үнэлдэг
тул тухайн хүний дадлага туршлагаас ихээхэн хамаарахаас гадна урвалыг
саатуулагч хүчин зүйл болон эсрэгтөрөгч, эсрэгбиемийн өвөрмөц бус холбогдох
чанар нь зарим тохиолдолд үр дүнд нөлөөлөх талтай байдаг. Иймээс орчин үед
тухайн өвчний үүсгэгчийн болон түүний эсрэг тогтсон эсрэгбиемийн өвөрмөц
үйлчилгээтэй уургуудыг ялган авч түүний эсрэг гаргасан нэг удмын эсрэг бием
ашиглан өвөрмөц холболт явуулж холбогдсон эсэхийг төрөл бүрийн фермент
ашиглан тэдгээрийн задралын үр дүнд өгсөн өнгийн гэрэл шингээх үзэгдэлд
үндэслэсэн оптик байгууламжийн тусламжтайгаар бүртгэж түүнийгээ
компютерийн программ ашиглан тооцоолон бодож үр дүнг гаргадаг учраас
ФХЭБУ нь уламжлалт аргаас илүү мэдрэмтгий бас өвөрмөц чанартайгаас гадна
Очирбатын Хурцбаатар 12