Page 15 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 15
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
2.10. Боом өвчнийг оношлох
Эмнэл зүйн шинж тэмдгээр боом өвчнийг оношлох амаргүй бөгөөд цахилгаан
явцтай үед эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэггүй бол цочмог, цочмогдуу явцын
үед илрэх шинж тэмдэг нь бусад халдварт өвчний үед илрэх шинжүүдтэй адил
тул хүндрэлтэй байдаг. Боомыг оношлоход лабораторийн шинжилгээ гол
үүрэгтэй бөгөөд боом өвчний сэжигтэй мал амьтан өвчлөх, үхэх тохиолдолт
дээж авч лабораторид заавал шинжлүүлэх ѐстой. Лабораторид дараах
шинжилгээг хийнэ. Үүнд:
Микроскопын шинжилгээ: Эмгэгт материалаас түрхэц бэлтгээд дөлөөр
бэхжүүлээд Грамын, болон нянгийн бүрээс будах арга Михин, Ребигер, Ольт,
Гимзийн аргуудаар будаж харна.
Нян судлалын шинжилгээ: B. anthracis-ийг өсгөвөрлөхдөө нян судлалын
шинжилгээнд түгээмэл хэрэглэдэг энгийн тэжээлт орчнуудыг өргөн ашиглах
боловч сонгомол тэжээлт орчнуудыг, тухайлбал, Книселийн зохион бүтээсэн
PLET агарыг ашигласан тохиолдолд B. cereus, B. mycoides болон бусад
үрэнцэрт бациллууд ургахгүй зөвхөн B. anthracis өсгөвөрждөг онцлогтой [1,3, 5,].
Мах пептоны агар, мах пептоны шөлөнд B. anthracis-ийн өсгөвөржих хамгийн
0
0
0
тохиромжтой хэм нь 35-37 С, харин 12 С-ээс доош, 45 С-ээс дээш хэмд ургалт
өгдөггүй байна. B. anthracis нь нянгийн тэжээлт орчны хамгийн тохиромжтой рН
нь 7.2-7.6 юм. B. anthracis мах пептоны агарт өсгөвөрлөснөөс хойш 17-24 цагийн
дараа цагаан саарал өнгөтэй, R хэв шинжит 3-5 мм-ийн голчтой колони үүсгэх
бөгөөд колонийг томруулагч шил юм уу микроскопоор харвал туг үсэрхүү, төв
рүүгээ чиглэсэн утаслагуудаас тогтсон байх нь тод харагдана. B. anthracis нь
мах пептоны шөлөнд 16-24 цагийн дараа хөвсгөр, цагаан, хөвөн мэт тунадас
үүсгэж шөл нь тунгалаг байдаг нь түүний хөдөлгөөнгүйг, бас R хэв шинжтэйг тус
тус илтгэх ба сэгсрэхэд жижиг хэсэг болон задарна. Шөлөн өсгөврийн эрчимтэй
ургалтын үед заримдаа хуруу шилний хананд цагаан өнгийн хөвсгөр өнгөр үүсэх
бөгөөд зөөлхөн хөдөлгөхөд жижиг хэсэг болон задарч тунана . B. anthracis нь
цустай агарт цус задладаггүй. B. anthracis -ийг 0.7 хувийн бикарбонат натритай
0
мах пептоны агарт 10-50 хувийн СО2-ыг нэмж 37 С-ийн нөхцөлд 24 цаг
өсгөвөрлөхөд S хэв шинжит колони болон бүрээс үүсгэн ургана. Грамын аргаар
будсан түрхэцэнд боомийн үүсгэгч грам эерэг будагдах ба богино гинж үүсгэж
Очирбатын Хурцбаатар 11