Page 13 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 13

Хэнтий аймгийн боом өвчний  голомтын судалгаа



                     capB,  capC,  capA,  dep  генүүдийг  агуулсан  байдаг  байна.  Плазмид  нь
                                                                                            0
                     лабораторийн  янз  бүрийн  нөхцөлд,  тухайлбал  уг  нянг  43 С-д  өсгөвөрлөх,
                     антибиотик хэрэглэх зэрэгт алдагдаж, плазмидгүй болсон тохиолдолд амархан

                     үрэнцэржих,  бүрээс  үүсгэхгүй  болох,  тэжээлт  орчинд  ургах  нь  муудах,
                     бактериофагт  хэт  мэдрэг  болох  зэрэг  шинж  чанартай  болдог.  Бүрээсийн  pX02

                     плазмид  нь  аяндаа  амархан  алдагддаг  талтай.  pX01  эерэг,  pX02  сөрөг
                     өсгөврүүд гадаад орчны дээж болон эмгэгт материалд тохиолдох нь бий ажээ

                     [1,  21,  22].  B.  anthracis-ийн  бүрээс  нь  g-D-глютамины  хүчлийн  полимерээс
                     тогтсон байх ба полиглютамины гинжийн молекулын масс нь in-vitro орчинд 20 -

                     55 kDa, in vivo орчинд 215 kDa байдаг гэж тэмдэглэжээ [1,12,13,14].


                                                        2.8.    Эмгэг жам

                         Боом  өвчнийг  үүсгэх  гол  эх  үүсвэр  нь  боомоор  үхсэн  мал  амьтан  байдаг.
                     Үхсэн  малын  сэг  зэмийг  устгаагүй  буюу  дутуу  устгаснаас  газрын  хөрсөнд  орж

                     хуяглаад  хэдэн  арван  жилээр  хадгалагддаг  [1,2,3,].  Газрын  хөрсөнд  орсон
                     боомын  нян  чийг  дулаан,  хүйтэн,  зэрэг  орчноос  шалтгаалан  өөрийнхөө

                     биологийн хөгжлийн үе шатыг дамждаг учир газрын хөрс нь боомын хамгийн их
                     уурхай  болдог.  Ийм  хөрсөнд  байсан  боомын  нян  бороо,  цасны  усаар  дамжин

                     урсгал  усанд  нийлж  өвчин  тарааж  болох  юм.  Боомын  үүсгэгч  бие  махбодид

                     нэвтрэхдээ  ус,  тэжээлээр  буюу  тэжээл  боловсруулах  замаар,  агаараар  буюу
                     амьсгалын замаар,  цус  сорогч  шавьжаар,  эхэсээр  дамжин  халдварлаж  болно.

                     Боом үүсгэгч нян анх нэвтрэн орсон тэр орчмын тунгалагийн зангилааг гэмтээж

                     залгиур эсүүдэд саатуулагдан тэндээ үржиж бүрээс үүсгэдэг байна. Мөн торлог
                     хөхөлжит  эс,  цагаан  эсийн  залгиурдах  үйл  ажиллагааг  дарамталдаг  бодис

                     “агрессин”-ыг  ялгаруулах  ба  үүний  нөлөөгөөр  савханцрын  үржил  улам
                     идэвхждэг.  Энэ  нь  цусны  судасны  дотор  талын  хөхөлжит  эсийн  нэвчүүлэх

                     чадавхийг алдагдуулан, цусны эргэлтийг муутган цус тогтонгишил үүсгэж биеийг
                     хордлогод  оруулна.  Хорт  бүтээгдэхүүнүүд  цусаар  дамжин  тархинд  очиж

                     гэмтээнэ. Эрчимтэй үржсэн савханцрууд цусанд орж үжил үүсгэн тухайн малыг

                     үхэлд хүргэдэг байна [1,2,3,19].










                     Очирбатын Хурцбаатар                                                                                                                  9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18