Page 17 - Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
P. 17
Хэнтий аймгийн боом өвчний голомтын судалгаа
гүйцэтгэгчийн гаргасан алдааг маш нарийн тооцон залруулах боломжтой
болгосноороо давуу талтай юм. Фермент холбоот эсрэг биемийн урвал бол
шинжилгээний тийм ч хялбар арга биш боловч, хоногоор хүлээгдэхгүй, мэдрэг
ба өвөрмөц чанар нь бусад уламжлалт аргуудаас илүү учир халдварт өвчнийг
оношлох, бичил биетнийг ялгаварлах, био-оношлууруудыг шалгах,
стандартчилах, дархлаат глобулин фермент, гормоныг тодорхойлох,
антибиотик, гаптенийг илрүүлэх зэрэг эмнэлэг, биологийн шинжилгээ
судалгааны ажилд олон чиглэлээр түгээмэл хэрэглэгддэг өнөө үеийн өдөр
тутмын хэрэгцээт сонгомол аргуудын нэг юм [12,13,14]. Боом өвчнийг ийлдэс
судлалын арга болох ФХЭБУ-р оношлох нь манай оронд хараахан
шийдэгдээгүй боловч олон судлаачдын судалгаа, туршилт шинжилгээний үр
дүнг харгалзан “Олон улсын мал амьтны халдварт өвчнийг хянах товчноос”
гаргадаг зөвлөмжид лабораторийн нөхцөлд оношлоход ФХЭБУ-г хэрэглэхийг
зөвлөжээ.
Асколийн тунадасжих урвал: Энэ урвалын 1910 онд Аскол боловсруулан
хэрэгжүүлжээ. Хуучирч муудсан материал шинжлэх ба боом өвчнөөр үхсэн
малын арьсыг шинжлэхэд ашиглана. Үхсэн амьтны арьс ширнээс авч нухан
физиологийн уусмал нэмж ханд бэлдэнэ. Хандыг халуун болон хүйтэн аргаар
бэлтгэнэ.
Халуун арга: 1-2 грам эмгэгт материал авч хуруу шил юмуу колбонд хийж
физиологийн уусмал 1:10 харьцаагаар нэмж 30-40 минут буцалгана.
Хүйтэн арга: 1-2 грам эмгэгт материал авч элстэй шаазан ууранд сайтар
нухаад колбонд хийж 0.3 хувийн фенол бүхий физиологийн уусмалыг 1:10-ын
0
харьцаагаар нэмээд 20 С-д 16-18 цаг байлгана. Бэлтгэсэн хандаа тунгалаг
болтол нь асбестэн хөвөнгөөр шүүнэ.
Урвал тавих зарчим: Тусгай зориулалтын (уленгутын) хуруу шилэнд эхлээд
тунадасжуулах ийлдсийг (0.2-0.Змл) дараа нь сорьцыг (0.2-0.Змл) гэх мэт
дарааллаар ханыг нь дагуулан зөөлөн хийнэ. Урвал эерэг бол шингэнүүдийн
зааг дээр 15 минутын дотор булингартсан цагаан цагираг үүснэ. Хэрэв 15
минутаас хойш үүсвэл сэжигтэйд тооцно.
Очирбатын Хурцбаатар 13